EN

Эрхэм зорилго

   АЛСЫН ХАРАА

“Иргэн төвтэй-ухаалаг, цахим газрын харилцаа”

 

ЭРХЭМ ЗОРИЛГО

Газрын харилцаа, геодези, зураг зүй, хот байгуулалт, орон зайн мэдээллийн бодлогын хэрэгжилтийг хангах замаар Монгол улсын хөгжилд хувь нэмэр оруулах.

 

СТРАТЕГИЙН ЗОРИЛГО

Газрын харилцааны салбарт мэдээллийн технологийн ололтыг нэвтрүүлэх замаар газартай холбоотой төрийн үйлчилгээг цахимжуулж, үйл ажиллагааны шуурхай, мэргэжлийн, ил тод байдлыг хангахад оршино.

 

ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТЭРГҮҮЛЭХ ЧИГЛЭЛ

Газрын харилцаа, хот байгуулалтын салбарын хууль тогтоомж, бодлогын хэрэгжилтийг хангах нэгдсэн тогтолцоог бүрдүүлж, түүний мэдлэгт суурилсан хэрэглээг хөгжүүлэх;

Бүх хэрэглэгчдэд геодези, зураг зүй, суурь судалгаа, газрын мониторинг, газар зохион байгуулалт, газрын кадастр, хот байгуулалтын үйл ажиллагааны тухайн цаг үеийн баталгаат мэдээлэл, бодит үйлчилгээг төрийн нэрийн өмнөөс шуурхай нийлүүлэх;

Хамтын ажиллагаагаар улсын хэмжээнд газар нутгийн бодит нөөц, чадамжид суурилсан тогтвортой хөгжлийн зарчмыг хангасан нэгдсэн төлөвлөлтийг бусад салбаруудтай хамтран иргэд, аж ахуйн нэгжүүдийн идэвхтэй оролцоо, шийдлийн дагуу гүйцэтгэж, нийгэм, эдийн засгийн хөгжлийн инженерийн суурийг бүрдүүлэгч ёс зүйтэй, хариуцлагатай, манлайлагч хамт олныг төлөвшүүлэх.

 

ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ СТРАТЕГИЙН ЗОРИЛТ

·         Монгол Улсын нутаг дэвсгэрийн хэмжээнд геодезийн бүх төрлийн сүлжээ, байр зүйн болон сэдэвчилсэн тоон зураглалын тогтолцоог байгуулж, хэрэглээг арга зүйгээр хангах, батлагдсан солбицлын тогтолцоо тусгагт нутаг дэвсгэрийн хэлбэр хэмжээг тодорхойлох;

·         Улсын хэмжээнд газрын төлөв байдал, чанарын мониторингийн сүлжээ байгуулж, улсын хэмжээнд нэгдсэн дүгнэлт, зөвлөмж гаргах, салбар дундын суурь судалгаа, мониторингийн мэдээллийн сан байгуулж, хэрэглээнд нэвтрүүлэх, газар хамгаалах, нөхөн сэргээх үйл ажиллагааг хэрэгжүүлэх;

·         иргэд, олон нийтийн оролцоо, салбар хоорондын уялдаа холбоог хангасан, геологи, хүрээлэн буй орчны төлөв байдал, байгалийн нөхцөл, нөөцийн иж бүрэн мэдээлэлд суурилсан тогтвортой газар ашиглалтыг төлөвлөх, улсын хэмжээнд газар зохион байгуулалтын үйл ажиллагаа эрхлэх, хяналт тавих, газар зохион байгуулалтын төлөвлөгөөний нэгдсэн мэдээллийн сан, удирдлагын нэгдсэн системийг байгуулж, хэрэглэгчдэд мэдээллээр үйлчлэх, мэдээллийн ил тод байдлыг хангах;

·         нийт нутаг дэвсгэр дээрх эдлэн газар, үл хөдлөх хөрөнгө, нөхцөл байдал, үйл ажиллагааг төрийн өмнөөс кадастрын хэмжилт, зураглал, хаягжилт, бүртгэлээр баталгаажуулах, байрлал бүхий үл хөдлөх хөрөнгийн иж бүрэн мэдээллийн сан, хувийн хэрэг, газрын бирж, үнийн мэдээ, үнэлгээ, төлбөр, татварын тогтолцоог байгуулж, төрийн нэрийн өмнөөс хэрэглэгчийг баталгаат мэдээллээр хангах;

·         геодези, зураг зүйн суурь бүхий геологи, хүрээлэн буй орчин, газар ашиглалтын төлөвлөлт, түүний зохион байгуулалт, газрын кадастрын зэрэг байрлалд суурилсан орон зайн мэдээллийн менежментийг газар зүйн мэдээллийн систем, мэдээллийн технологийн дэвшилтэт технологи ашиглан удирдан зохион байгуулах, хамтын ажиллагаанд тулгуурлан үндэсний орон зайн өгөгдлийн дэд бүтэц байгуулах замаар байгаль, нийгэм, эдийн засгийн бодлого, төлөвлөлт, шийдвэр гаргалтыг суурь орон зайн мэдээлэл, үйлчилгээгээр хангах, олон нийтэд түгээх, мэдээллийн ил тод байдлыг хангах;

·         байгууллагын болон газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн салбарын үндсэн архивыг бүрдүүлэн, архивын сан хөмрөг үүсгэх, архивлах, хэрэглэгчдэд үйлчлэх, геодезийн хэмжил зүйн лабораторийн үйл ажиллагааг эрхлэх;

·         Монгол Улсын хүн амын нутагшилт суурьшил, бүс нутаг, хот суурин газрын хөгжлийг төлөвлөх, хэрэгжүүлэх ажлын харилцан уялдааг зохицуулах, мэргэжил, арга зүйгээр хангах, хяналт тавих, хот байгуулалтын салбарын хүний нөөцийн хэрэгцээг тодорхойлох, боловсон хүчнийг бэлтгэх, давтан сургах, мэргэшлийг нь дээшлүүлэх, холбогдох эрх зүйн болон норм, нормативын баримт бичгийг боловсруулах, мөрдүүлэх, хот байгуулалтын баримт бичиг боловсруулах эрх олгох, хот байгуулалтын баримт бичигт экспертизийн дүгнэлт гаргах, экспертийг сонгон шалгаруулахтай холбоотой үйл ажиллагааг зохион байгуулах;

·         хот байгуулалтын кадастрыг хот, суурин газарт эрхлэх, улсын нэгдсэн системийг бий болгох ажлыг зохион байгуулах, норм, дүрэм, журам, заавар, аргачлал, стандартыг боловсруулах, мөрдүүлэх, хот байгуулалтын кадастрын мэдээллийг бүрдүүлэх, сан үүсгэх, хөтлөх, хэрэглээнд нэвтрүүлэх, үйлчилгээ үзүүлэх, хот байгуулалтын үйл ажиллагааны хяналт, шинжилгээ хийх;

·         дунд хугацааны стратеги төлөвлөгөө, түүнийг хэрэгжүүлэх техник, технологийн шийдэл бүхий төсөл, тухайн жилийн хамтын ажиллагааны нэгдсэн төлөвлөгөө боловсруулах, хэрэгжилтийг хангах бүх төрлийн гэрээ байгуулах, холбогдох хууль тогтоомж, төсөл, төлөвлөгөөний хэрэгжилтэд хяналт тавих, үр дүнг үнэлэх, хүний нөөц, нийгмийн асуудал, дотоод ажлын зохион байгуулалтыг эрхлэх, байгууллагын үйл ажиллагаанд эрх зүйн үндэслэлээр хангах;

·       санхүү, нягтлан бодох бүртгэл, төсвийн удирдлага болон гүйцэтгэлийн хяналтыг хэрэгжүүлэх.

Дээш буцах