EN

Газрын эрхийн бүртгэл

 

Газрын нэгдмэл сангийн эрх зүйн байдлын тайлан  /Маягт ГТ-2/

 

Улсын хэмжээнд 2022 оны жилийн эцсийн байдлаар нийт 8496.9 мянган га газрыг иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын өмчлөл, эзэмшил, ашиглалтад олгоод байна. Үүнээс 70.1 мянган га газрыг өмчилж, 7676.2 мянган га газрыг эзэмшиж, 722.8 мянган га газрыг ашиглаж байна. Мөн бусдын эзэмшил газрыг ашиглагч Монгол улсын иргэн, аж ахуйн нэгж, төрийн байгууллага 27.8 мянган га газрыг тус тус ашиглаж байна /Зураг 2.3.1/.

                                                                                                                                     

Газрын эрхийн төрлөөр 2021 оны үзүүлэлттэй харьцуулахад иргэн, хуулийн этгээдийн өмчлөлийн газар 70.1 мянган га болж 2.0 мянган га-аар /Зураг 2.3.3/, иргэн, хуулийн этгээдийн эзэмшиж буй газар 7676.2 мянган га болж 40.2 мянган га-гаар /Зураг 2.3.4, иргэн, хуулийн этгээдийн ашиглаж буй газар 722.8 мянган га болж 385.7 мянган га-гаар /Зураг 2.3.6/, бусдын эзэмшил газрыг ашиглагч Монгол улсын иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын газар 27.8 мянган га болж 0.3 мянган га-гаар тус тус өссөн дүнтэй байна /Зураг 2.3.5/.

Тайлант оны газар, өмчлөгч, эзэмшигч, ашиглагчийн нийт талбайг 2021 онтой харьцуулбал 428.2 мянган  га-гаар өссөн байна ураг 2.3.2/.

Зураг 2.3.2: Нийт өмчлөл, эзэмшил, ашиглалтанд буй газрыг урьд оны дүнтэй харьцуулсан байдал /мян.га-гаар/

            Газрын эрхийн төрлөөр 2021 оны үзүүлэлттэй харьцуулахад иргэн, хуулийн этгээдийн өмчлөлийн газар 70.1 мянган га болж 2.0 мянган га-аар /Зураг 2.3.3/, иргэн, хуулийн этгээдийн эзэмшиж буй газар 7676.2 мянган га болж 40.2 мянган га-гаар /Зураг 2.3.4, иргэн, хуулийн этгээдийн ашиглаж буй газар 722.8 мянган га болж 385.7 мянган га-гаар /Зураг 2.3.6/, бусдын эзэмшил газрыг ашиглагч Монгол улсын иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын газар 27.8 мянган га болж 0.3 мянган га-гаар тус тус өссөн дүнтэй байна /Зураг 2.3.5/.

             

        Зураг 2.3.3: Өмчлүүлсэн газар /га-гаар/ Зураг 2.3.4: Эзэмшүүлсэн газар /га-гаар/

            

                                                                                                       

         Зураг 2.3.5: Бусдад ашиглуулж буй   Зураг 2.3.6: Ашиглуулсан газар /га-гаар/  эзэмшлийн газар /га-гаар/

        

Газрын нэгдмэл сангийн дэлгэрэнгүй ангиллаар авч үзвэл хөдөө аж ахуйн газарт 1366.4 мянган га, хот тосгон, бусад суурины газарт 710.8 мянган га, зам, шугам сүлжээний газарт 550.5 мянган га, ойн сан бүхий газарт 681.7 мянган га, усны сан бүхий газарт 83.3 мянган га, улсын тусгай хэрэгцээний газарт 5106.3 мянган га газар иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын өмчлөл, эзэмшил, ашиглалтанд олгогдоод байна /Зураг 2.3.7/. 

                                                        

                                                                  Хүснэгт 2.3.1: Газрын нэгдмэл сангийн  ангилал дахь эрхийн төрлийн  өөрчлөлт /мян.га-аар/

Зураг 2.3.7: Нийт газар өмчлөгч, эзэмшигч, ашиглагчдыг газрын нэгдмэл сангийн ангиллаар үзүүлсэн байдал /хувиар/

Тайлант онд зам, шугам сүлжээний газар ашиглагч 356.6 га талбайгаар нэмэгдсэн байгаа нь Дундговь аймгийн Адаацаг, Сайнцагаан,  Дэлгэрцогт, Дэрэн, Гурвансайхан сумдад “Ю Пи Си Мандалговь Энержи” ХХК-нд           салхин сэнсний зориулалтаар 354643.9 га газрыг ашиглах эрхээр олгосон байна.

                          Зураг 2.3.8: Нийт газар өмчлөл, эзэмшил, ашиглалтын газрын хэмжээг

                                              21 аймгийн хэмжээнд үзүүлсэн байдал /га-аар/

Нийслэлийн Засаг даргын 2022 оны “Газрын зөрчил арилгах талаар авах зарим арга хэмжээний тухай” А/388  дугаар  захирамжийн хүрээнд нийслэлийн нутаг дэвсгэрт иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг хангах, газар ашиглалтыг сайжруулах, явган хүний зам, талбайн хүрэлцээ хангамжийг нэмэгдүүлэх, авто замын түгжрэлийг бууруулах, онцгой чиг үүргийн байгууллагуудын тээврийн хэрэгслийг чөлөөтэй нэвтрэх, тохижилтын ажил гүйцэтгэх боломжийг бүрдүүлэх зорилгоор нийслэлийн нутаг дэвсгэрт 188 байршилд 81.4 га газрыг чөлөөлсөн байна. Уг чөлөөлсөн талбайгаас 71.4 га газарт тохижилтын ажлыг хийж гүйцэтгэсэн байна.

Газрын улсын бүртгэлийн тайлан /Маягт ГТ-3/

Улсын хэмжээнд 2022 оны жилийн эцсийн байдлаар нийт 1198241 газар өмчлөгч, эзэмшигч, ашиглагч байгаа нь өмнөх оныхоос нийт дүнгээрээ 46765-аар нэмэгдсэн байна /Зураг 2.4.1/.

Зураг 2.4.1: Нийт өмчлөгч, эзэмшигч, ашиглагчдыг урьд оны дүнтэй

харьцуулсан байдал /тоогоор/

          Тайлант онд газар өмчлөгч 680797, эзэмшигч 515072, бусдын эзэмшил газрыг ашиглагч Монгол улсын иргэн, аж ахуйн нэгж, байгууллага 839, газар ашиглагч 1533 иргэн, аж ахуйн нэгж, байгууллага тус тус байна /Зураг 2.4.2/.

Зураг 2.4.2: Нийт газар өмчлөгч, эзэмшигч, ашиглагчдын хувь

 

Газрын эрхийн төрлөөр 2021 оны үзүүлэлттэй харьцуулахад газар өмчлөгчийн тоо 680797 болж 17652-аар /Зураг 2.4.3/, газар эзэмшигчийн тоо 515072 болж 28973-өөр /Зураг 2.4.4/, газар ашиглагчийн тоо 1533 болж 122-аар /Зураг 2.4.5/,  бусдын эзэмшил газрыг ашиглагч Монгол улсын иргэн, аж ахуйн нэгж, байгууллага 839 болж 18-аар /Зураг 2.4.6/ тус тус өссөн дүнтэй байна.

                   

Зураг 2.4.3: Газар өмчлөгч /тоогоор/                         Зураг 2.4.4: Газар эзэмшигч /тоогоор/

                

              Зураг 2.4.5: Газар ашиглагч /тоогоор/               Зураг 2.4.6: Бусдын эзэмшил газрыг ашиглагч   

 Нийт газар өмчлөгч, эзэмшигч, ашиглагчдыг газрын нэгдмэл сангийн дэлгэрэнгүй ангиллаар үзүүлбэл хөдөө аж ахуйн газарт 184807, хот тосгон, бусад суурины газарт 998677, зам, шугам сүлжээний газарт 7688, ойн сан бүхий газарт 5414, усны сан бүхий газарт 70, улсын тусгай хэрэгцээний газарт 1585 иргэн, аж ахуйн нэгж, байгууллага газар өмчилж, эзэмшиж, ашиглаж байна /Зураг 2.4.7/.

Зураг 2.4.7: Газрын нэгдмэл сангийн  ангиллаар үзүүлсэн байдал /эзлэх хувь/

Хүснэгт 2.4.1: Газар эзэмшигч, ашиглагчдын өөрчлөлт /газрын нэгдмэл сангийн

ангиллаар/

Зураг 2.4.8: Нийт газар өмчлөгч, эзэмшигч, ашиглагчдын тоог

21 аймгийн хэмжээнд үзүүлсэн байдал /тоогоор/

Зураг 2.4.9: Нийт газар өмчлөгч, эзэмшигч, ашиглагчдын тооны өсөлтийг

2003 оноос хойш үзүүлсэн байдал /тоогоор/

ГАЗАРТ УЧРУУЛСАН ХОХИРЛЫН ТАЙЛАН /МАЯГТ ГТ-6/

Нийслэл болон 21 аймгаас ирүүлсэнГазарт учруулсан хохирлын тайлан-г газрын нэгдмэл сангийн тайлангийн ГТ-6 маягтаар хүлээн авч, улсын хэмжээнд нэгтгэн дүгнэв.Улсын хэмжээнд 2022 онд нийт 4’844’764.2 га газарт хохирол учирсан байгаа бөгөөд өмнөх оны дүнгээс 1’462’590.2 га талбайгаар бага байна. Үүнийг ангилан үзвэл тариалангийн 81450.2 га, бэлчээр ба бусад өвслөг ургамал газрын 4’681’503 га, хот тосгон, бусад суурин газрын 10’520.8 га, ойн сан бүхий газрын 56’832.6 га, усны сан бүхий газрын 195.5 га газарт тус тус хохирол учирсан бол 14’262.2 га газар ухагдаж эвдэрсэн байна /Зураг 2.5.1/

Зураг 2.5.1. Газарт учруулсан хохирлын хэмжээ.

                             

 

 

  

 

  
           

 

 

 

Дээш буцах