EN

Зам, шугам сүлжээний газар

    Зам, шугам сүлжээний газар 474.3 мянган га буюу нийт нутаг дэвсгэрийн 0.3 хувийг эзэлж байгаа бөгөөд 2017 оны тайлангийн дүнтэй харьцуулахад 2.6 мянган га-аар нэмэгдсэн байна /Хүснэгт 1/.

    Зам, шугам сүлжээний газарт авто замын газар 335.7 мянган га буюу 72.1 хувийг, төмөр замын газар 31.8 мянган га буюу 6.8 хувийг, агаарын тээврийн газар 9.2 мянган га буюу 2.0 хувийг, шугам сүлжээний газар 97.6 мянган га буюу 20.9 хувийг тус тус эзэлж байна.

Зураг 1. Зам, шугам сүлжээний газрын эзлэх хувь

Хүснэгт 1. Зам, шугам, сүлжээний газрын ангиллын өөрчлөлт /мян.га/

Газрын нэгдмэл сангийн ангилал

2017

2018

Зөрүү  /мян га/

III

Зам, шугам сүлжээний газар

471.7

474.3

2.6

1

Авто замын газар

335.6

335.7

0.1

2

Төмөр замын газар

31.8

31.8

0.0

3

Агаарын тээврийн газар

8.8

9.2

0.4

4

Шугам сүлжээний газар

95.5

97.6

2.1

4

Усан тээврийн буудлын газар

0.0

0.0

0.0

    Дэд бүтцийн салбарын бүтээн байгуулалт ­жилээс жилд өсөн нэмэгдэж байгаатай холбогдон зам, шугам сүлжээний газрын хэмжээ мөн адил өсөн нэмэгдэж байна.

    Сүүлийн жилүүдэд авто зам, шугам сүлжээний газрын хэмжээ тогтмол нэмэгдэж ирсэн нь тус салбар дахь бүтээн байгуулалт болоод тухайн газруудыг холбогдох журмын дагуу газрын улсын бүртгэлд бүртгэж, хариуцах эзэнтэй болгосонтой холбоотой юм.

    Агаарын тээврийн зориулалтаар ашиглагдаж байгаа газрын хэмжээ Дорнод аймагт 290 га газраар нэмэгдсэн нь Хэрлэн болон Баянтүмэн сумын нутаг дэвсгэрийг дамнан байрлаж буй нисэх буудлын хэмжээг дахин тодорхойлж, захирамж шийдвэр гарган шинэчилсэнтэй холбоотой байна. Мөн Увс аймагт “Газрын кадастрын мэдээллийн сангийн өгөгдлийг засварлах, геодезийн солбицол, өндөр тусгагийн нэгдсэн тогтолцоонд шилжүүлэх, турших, нэгж талбарын хувийн хэргийг шинэчлэн бүрдүүлэх ажил”-ын хүрээнд хийгдсэн хэмжилт зураглалын ажлын үр дүнд нисэх буудлын талбайн бодит  хэмжээг шинэчлэн тогтоосноор агаарын тээврийн газрын хэмжээ нэмэгдсэн байна.

    Шугам сүлжээний доорх газрын хэмжээ бүх аймагт нэмэгдсэнээр улсын хэмжээнд нийтдээ 2.1 мян.га-гаар нэмэгдсэн дүнтэй байна.

Дээш буцах