EN

Нэг маягийн суурь

    Бүх төрлийн газрын зураг зохиоход тухайн зурагт дүрслэх шаардлагатай элемент, объектуудыг хэлбэр, хэмжээгээр нь тодорхойлж дүрсэлснийг нэг маягийн суурь гэнэ.

   Улсын геодези, зураг зүйн газар УГЗЗГ (хуучнаар) 1:1 000 000,1:2 500 000, 1:3 000 000, 1:5 000 000, 1:10 000 000, 1:12000000, 1:13 000 000-ны масштабын нэг маягийн сууриуд позитив байдлаар хийсэн байдаг.

     2015-2017 онд тус газраас 1:1 000 000, 1:1 500 000, 1:2 500 000, 1:3 000 000, 1:5 000 000, 1:6 000 000, 1:9 000 000, 1:10 000 0000, 1:12 000 000, нийтдээ 9 төрлийн масштаб бүхий нэг маягийн суурь зохиож, нийтэд  түгээх ажлыг үе шаттайгаар хэрэгжүүлж байна (2009 оны ЗГ-ын 25-р тогтоол Геодезийн солбицол, өндөр тусгагийн нэгдсэн тогтолцоонд хийсэн).

Газрын зургийн нэг маягийн сууриар бүх төрлийн газрын зурагт нийтлэг дүрслэгддэг газар зүйн элементүүдийг масштаб бүрээр дүрслэх хэлбэр, хэмжээг стандарчлан тодорхойлдог. Үүнд:

  • Аймаг, сум, нийслэл, дүүргийн баталгаажсан хил
  • Суурин газрууд
  • Авто болон төмөр зам
  • Ёс зүйн элементүүд
  • Газрын гадаргын элемент
  • Газар зүйн нэр

      Газрын зургаар дамжуулан аливаа юмс үзэгдлийн байршил, хэмжээ, мөн чанар, хөгжил хөдөлгөөн зэргийг зураг зүйн дүрслэлийн аргуудын тусламжтайгаар хэрэглэгчдэд хүргэх үндэс суурь болдог ба баталгаажсан нэг маягийн суурийг олон нийтэд түгээснээр янз бүрийн хэлбэр хэмжээ, гажилттай газрын зураг хэрэглэхийг зогсоох боломжийг бүрдүүлж байгаа юм.

Дээш буцах