EN

Хаягийн зураг

    2013 онд Хаягжуулалтын тухай хууль, “Гудамж, зам талбай, үл хөдлөх эд хөрөнгийг хаягжуулах журам”, 2014 онд хаягийн тэмдгийн стандарт тус тус батлагдсан. Хууль эрх зүйн хүрээнд 2013-2019 онуудад 21 аймаг, 330 сум, Улаанбаатар хотын 9 дүүргийн 1:1000, 1:100000-ны масштабтай хаягийн зураг, мэдээллийн санг хийж гүйцэтгэсэн.

    2013-2017 онуудад 1:1000-ны масштабтай хаягийн зураг 21 аймгийн 330 сумын хэмжээнд нийт 23124 гэр хорооллын гудамж, 264727 хашаа, 22713 байшинг Хаягжуулалтын тухай хууль, журмын дагуу дугаарлаж, хаяг нэр өгч, хаягийн зураг зохион, мэдээллийн санг үүсгэсэн. Улаанбаатар хотын 9 дүүргийн хэмжээнд нийт 10071 гэр хорооллын гудамж, 280332 хашаа, 89188 байшинг Хаягжуулалтын тухай хууль, журмын дагуу дугаарлаж, хаяг нэр өгч, хаягийн зураг зохион, мэдээллийн санг үүсгэсэн.  Хаягжуулалтын журам, стандартын шинэчлэн найруулсан төслийг 2019 онд багтаан батлуулахаар ажиллаж байна.

 

 

Дээш буцах