EN

Нэгдсэн Үндэстний байгууллага

Арга хэмжээ

Хугацаа

Хариуцсан байгууллага

Биелэлт

1

Нэгдсэн үндэстний байгууллагын Ази-номхон далайн дэлхийн орон зайн мэдээллийн менежментийн зөвлөхүүдийн хорооны 9 дахь удаагийн ээлжит хурал

2019.11.04-2019.11.05

Канберра, Австрали

 

НҮБ

Уг арга хэмжээний үеэр  “GEO, дэлхийн гадарга ажиглалтын ач холбогдлын долоо хоног” болон Сайдын дээд хэмжээний уулзалтууд зохион байгууллагдан. 

2019.08.03-05   НҮБ-ын Ази, номхон далайн бүсийн орон зайн мэдээллийн менежментийн зөвлөхүүдийн хорооны 8 дахь нэгдсэн хурал

2019.08.04-09     “GEO, Дэлхийн гадарга ажиглалтын ач холбогдлын долоо хоног” болон Сайдын дээд хэмжээний уулзалтууд зохион байгуулагдан. 

GEO - Дэлхийн гадарга ажиглалтын (GEO) групп нь хамтран ажиллаж буй 105 гаруй орны гишүүн засгийн газар, 127 оролцогчид, олон мянган хувь хүмүүс, бизнес эрхлэгчдэд дэлхийн гадарга ажиглалтын мэдээллийг хүртээмжтэй хүргэх, ашиглах боломжийг хангадаг. 

GEO, Дэлхийн гадарга ажиглалтын ач холбогдлын долоо хоног” хурал:

Гео статистикийн мэдээлэл (НҮБ-ын Тогтвортой хөгжлийн зорилт-2030, Парисын уур амьсгалын тухай гэрээ хэлэлцээр болон Гамшгийн эрсдэлийг бууруулах Sendai бүдүүвч )-тэй уялдуулан дараагийн алхмыг тодорхойлж, GEO, дэлхийн гадарга ажиглалтын ач холбогдлыг нэмэгдүүлэх, үүнд:

  • Global, regional, and local impact;
  • Engagement of enabling communities to help deliver on GEO’s vision, such as the tech sector, economists, the financial services industry, and the statistics community;
  • Increasing access to non-satellite datasets, particularly in the context of cloud computing and new architectures for access to data;
  • Endorsement of a new comprehensive three-year GEO Work Programme.

Сайдын дээд хэмжээний уулзалтуудын товч танилцуулга:

Газарзүй, дэлхийн гадарга ажиглалтын: дижитал эдийн засагт хөрөнгө оруулах нь” сэдвээр дэлхийн 105 гаруй гишүүн орнууд оролцох бөгөөд сайдын дээд хэмжээний хурал болон дугуй ширээний ярилцлагын үеэр Дэлхийн гадарга ажиглалтын мэдээллийг нэгдмэл тоон эдийн засагт нэгтгэх нь тогтвортой, хүртээмжтэй, эдийн засгийн өсөлтөд чухал үүрэгтэй талаар хэлэлцэнэ. Үүнд:

  • Future of Work
  • Trade in Digital Services
  • Privacy in a Big Data World
  • Sharing Economy

 Хамтран ажиллах/хамрагдах арга зам:

  • Гишүүнээр элсэх, оролцогч байгууллага болох
  • Өгөгдөл, мэдээлэл, багаж, түүхий идээр Geo-д хувь нэмрээ оруулах
  • GEO-ийн Нарийн бичгийн зөвлөлийн газарт хоёр дахь шинжээч болж ажиллах
  • Шинэ GEO үйл ажиллагааг санал болгох
  • Худалдааны салбарын хувь нийлүүлэгч болох
  • Нарийн бичгийн зөвлөлд санхүүгийн болон материаллаг нөөцөөр хангах
  • Арга хэмжээнд оролцох хүсэлтээ захиагаар илгээж, бүртгэл болон бусад санхүүгийн талаарх мэдээлэл авч, арга хэмжэээнд оролцохоор ажиллаж байна.

2

НҮБ-тай хамтран "Тогтвортой хөгжлийн 2030 зорилтыг хэрэгжүүлэхэд хөгжиж буй орнууд дахь гео-орон зайн мэдээллийн менежментийг бэхжүүлэх" (2018-2020) 

2019

 

НҮБ,

ГЗБГЗЗГ

           UN-GGIM-ийн зүгээс олон улсын хэмжээнд хүлээн зөвшөөрөгдсөн орон зайн мэдээллийн менежментийн хүрээ, бодлогын орчин, зарчим, зааварчилгааг манай Агентлагийн үйл ажиллагаанд нэвтрүүлэх, Монгол улсад шинэлэг, баталгаатай орон зайн өгөгдлийн бүрдүүлэлт, боловсруулалт, түгээлт, хэрэглээ зэрэгтэй холбогдох техникийн чадавх, чадамжийг сайжруулах, нэмэгдүүлэх стратегийн төлөвлөгөөг боловсруулах, хэрэгжүүлэх зорилготой төсөл хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэхээ илэрхийлсэн. НҮБ-ын дэлхийн орон зайн мэдээллийн менежментийн зөвлөхүүдийн хороотой хамтран “Тогтвортой хөгжлийн 2030 хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд хөгжиж буй орнуудын орон зайн мэдээллийн менежментийн чадавхыг бэхжүүлэх”-1819D төслийг хэрэгжүүлж байгаа юм. Энэхүү төслийн гол зорилго нь Нэгдсэн үндэстний байгууллагаас баталсан “Тогтвортой хөгжлийн зорилтууд 2030” хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд орон зайн мэдээллийн менежментийн чадавхыг сайжруулах, бэлэн байдлыг хангахад чиглэсэн үйл ажиллагаа байгаа юм. Уг төслийн ажлын хэсгийн нарын бичгийн даргаар ажиллаж байгаа. 2019 оны 02 дугаар сарын 21-ний өдөр төслийн ажлын хэсгийн эхний хурал зохион байгуулсан. Хурлын тэмдэглэл хөтөлж албажуулсан. Төслийн C Addendum буюу “Одоогийн нөхцөл байдал болон хүрэх гүйцэтгэлийн хос-хариултын судалгаа” -ны материалыг Орон зайн мэдээлэл, технологийн хэлтэстэй хамтран Монгол хэл рүү орчуулан 2019 оны 03 дугаар сарын 26-ны өдөр төслийн ажлын хэсгийн хоёрдугаар хурлыг зохион байгуулсан. Уг хурлаар ажлын хэсгийн гишүүд харилцан ярьж, санал бодлоо солилцон санал асуулгын хуудсыг бөглөсөн.  Түүнчлэн Төслийн D Addendum буюу “Нэгдсэн орон зайн мэдээллийн хамрах хүрээний суурь судалгаа”-ны санал асуулгын материалыг Орон зайн мэдээлэл, технологийн хэлтэстэй хамтран Монгол хэл дээр орчуулсан. Төслийн D Addendum санал асуулгын материалыг эцэслээд ажлын хэсгийн гуравдугаар хурлыг зохион байгуулахаар ажиллаж байна. Төслийн хүрээнд “Нэгдсэн орон зайн мэдээллийн менежмент” сэдэвт хэлэлцүүлэг БХБЯ-тай хамтран зохион байгуулсан.

              Англи улсын Орднанс сүрвэй байгууллагын Ординанс сүрвэй-Олон улс" Гүйцэтгэх захирал ноён Петер Хэдлундаар ахлуулсан 4 төлөөллийг Барилга, хот байгуулалтын сайд Х.Баделхан, Барилга, хот байгуулалтын дэд сайд Б.Мөнхбаатар, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дэд дарга У.Бямбасүрэн, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан, Сангийн яамны холбогдох албан тушаалтан нартай уулзах ажлыг зохион байгуулж ажиллав. 2019 оны 05 дугаар сарын 07-ны өдөр 9–13 цагийн хооронд Төрийн ордны “В” зааланд “Байрлалд суурилсан орон зайн мэдээллийн нийгэм, эдийн засгийн үр өгөөж” сэдэвт хэлэлцүүлгийг зохион байгуулж байрлалд суурилсан орон зайн мэдээллийн ашиг тус, үр өгөөжийн талаар төрийн байгууллагуудын дунд хэлэлцүүлэг зохион байгуулав. Хэлэлцүүлэгт ЗГХЭГ, яам, агентлагийн болон төрийн бус байгууллага, хувийн хэвшил, боловсролын байгууллагын нийт 49 төлөөлөл оролцож орон зайн мэдээллийн менежментийн чиглэлээр тулгамдаж буй асуудлын талаар хэлэлцүүлэг өрнүүлж, санал солилцлоо.

Дээш буцах