EN

Түүхэн замал

2017 Монгол Улсын Их Хурлын 2016 оны 12 дугаар тогтоолоор Газар зохион байгуулалт, геодези зураг зүйн газар болов.

2012 Барилга, хот байгуулалт, нийтийн аж ахуйн үндэсний чиг үүргийг салгаж Газрын харилцаа, геодези зураг зүйн газар болов.

2008 Барилга, хот байгуулалт, нийтийн аж ахуйн үндэсний чиг үүргийг шилжүүлж Газрын харилцаа, геодези зураг зүйн газар байгуулагдав.

2006 Газрын харилцаа, геодези, зураг зүйн газрын Эрхийн улсын бүртгэлийн албыг тус агентлагаас тусгаарлав.

2002 Газрын хэрэг эрхлэх газаз, үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газар, Улсын геодези зураг зүйн газруудыг нэгтгэн Газрын харилцаа, геодези, зураг зүйн газар байгуулагдав.

1997 1997 оны 04 дүгээр сарын 01 ний өдөр Газар зохион байгуулалтын албыг байгуулав.

1992 Зураг төслийн институийг ХААЯ-аас Байгаль орчны яаманд шилжүүлэх Газрын бодлогын хүрээлэн болгон өөрчлөв.

1974 Сайд нарын зөвлөлийн 19 дүгээр тогтоолоор 1974 онд Улсын газар зохион байгуулалтын хайгуул төслийн институт болгон өргөтгөв.

1970 Улсын геодези, зураг зүйн газрыг Инженер геодези, зураг зүй, аэрофотографикийн товчооны хамт байгуулав.

1966 Геологийн шинжилгээний дэргэд Геодези газрын зургийн зөвлөлийг байгуулав.

1964 ХААЯ-ны газар зохион байгуулах хэлтсийн дэргэд Газар зохион байгуулах байнгын экспедицийг 1964 оны 01 дүгээр сарын 15-ны 16 тоот тушаалаар байгуулав.

1959 Ардын их хурлаар 1959 оны 03 дугаар сарын 10-ны өдөр Атар газар сонгон илрүүлэх анхны экспедеци байгуулав.

1954 Сайд нарын зөвлөлийн 1954 оны 09 дүгээр сарын 03-ны 454 дүгээр тогтоолоор Газар зохион байгуулалтын хэлтэс байгуулав.

Дээш буцах