EN

Хот байгуулалтын кадастрын хэлтэс

Зорилго:

    Хот байгуулалтын кадастрыг хот, суурин газарт эрхлэх, улсын нэгдсэн системийг бий болгох ажлыг зохион байгуулах, норм, дүрэм, журам, заавар, аргачлал, стандартыг боловсруулах, мөрдүүлэх, хот байгуулалтын кадастрын мэдээллийг бүрдүүлэх, сан үүсгэх, хөтлөх, хэрэглээнд нэвтрүүлэх, үйлчилгээ үзүүлэх үйл ажиллагааг нэгдсэн удирдлагыг хэрэгжүүлэхэд оршино.

Үндсэн чиг үүрэг:

  • Улсын хот байгуулалтын кадастрын нэгдсэн системийг байгуулах, ажиллуулах, хот, суурин газарт хот байгуулалтын кадастрыг эрхлэх ажлыг зохион байгуулах;
  • Геодези, байр зүй, зураг зүйн материал, газар нутгийн экологи, инженер-геологи, газар чичирхийлэл, гидрогеологи, хот байгуулалтын хөгжлийн болон газар, барилгажилт, инженерийн, зам тээврийн болон нийгмийн дэд бүтэц, газар нутгийн тохижилтын мэдээлэл бүхий хот байгуулалтын нэгдсэн улсын санг бүрдүүлэх, хөтлөх, хөгжүүлэх, үйлчилгээ үзүүлэх, бусад байгууллагуудтай хамтран ажиллах;
  • Хүн амын нутагшилт, суурьшлын хөгжлийн ерөнхий төсөл, бүс нутаг, аялал жуулчлал, дэд бүтцийн төсөл, хот байгуулалтын бүх шатны төлөвлөлтийн бичиг баримтаар мэдээллийн сан үүсгэх, хэрэглэгчийг мэдээллээр хангах;
  • Хот байгуулалтын кадастрын үйл ажиллагаа, мэдээллийн сантай холбоотой эрх зүйн болон норм, нормативын баримт бичгийг боловсруулах, батлуулах, сурталчлах, хэрэгжүүлэх, дэвшилтэд, шинэ техник, технологийг судлах, нэвтрүүлэх;
  • Хот байгуулалтын үйл ажиллагааны хяналт шинжилгээ, үнэлгээ хийх, үр дүнг улсын хот байгуулалтын кадастрт оруулах;
  • Хот байгуулалтын кадастрын чиглэлээр боловсон хүчин, хүний нөөцийг сургаж бэлтгэх, орон нутаг дахь тухайн асуудлыг хариуцсан нэгжийн дарга, мэргэжилтнүүд, аймаг, нийслэл, хотын ерөнхий архитекторуудыг чадавхижуулах, мэргэжил, арга зүйн удирдлагаар хангах.

Хүснэгт 1.Хот байгуулалтын кадастрын хэлтсийн албан хаагчдын нэрс

Албан тушаал

Албан хаагчдын нэрс

Утасны дугаар

Өрөөний дугаар

1

Хэлтсийн дарга

Г.Цогтсайхан

 

 

 

 

 

 

 

70102099

109

2

Хот байгуулалтын кадастрын асуудал хариуцсан ахлах мэргэжилтэн

Г.Баяржаргал

 

 

 

 

 

 

124

3

Барилга байгууламжийн судалгаа, бүртгэл, мэдээллийн сан хариуцсан ахлах мэргэжилтэн

Б.Баярдулам

4

Эдийн засаг, хөрөнгө оруулалт, нийгмийн дэд бүтцийн судалгаа, мэдээллийн сан хариуцсан мэргэжилтэн

5

Инженерийн байгууламж, шугам сүлжээний судалгаа, мэдээллийн сан хариуцсан мэргэжилтэн

Д.Өлзий-Утас

6

Зам тээвэр, эрчим хүч, аж үйлдвэрлэлийн судалгаа, мэдээллийн сан хариуцсан мэргэжилтэн

Б.Мөнхтогтоо

7

Хот суурины төлөвлөлт, тохижилтын судалгаа, мэдээллийн сан хариуцсан мэргэжилтэн

 -

8

Хот байгуулалтын мэдээллийн системийн асуудал хариуцсан мэргэжилтэн

С.Одхишиг

Дээш буцах