EN

    Хаяг

        "Хаяг” гэдэгт геодезийн хэмжил зүйгээр тодорхойлогдсон солбицол, газар зүйн нэрийн толь, кадастраар баталгаажсан нэр бүхий газар нутаг, хот, суурин газрын гудамж, зам, талбай, үйлдвэр, аж ахуйн нэгж, хотхон, төлөвлөлтгүй суурьшсан хэсэг зэрэгт хамаарах үл хөдлөх эд хөрөнгийн байршлыг тодорхойлох нийтэд ойлгомжтой үсэг, тоо хосолсон илэрхийллийг хэлнэ.

    Газрын зураг харах

    Ач холбогдол

        Хаяг нь төрийн засаглалын бүх түвшинд нэгдмэл байдлаар үйлчлэх ба сайн засаглал нь тогтвортой хөгжлийн зорилтуудыг хангах суурь юм. Хаяг нь төрийн үйлчилгээг хүргэх гол хэрэгсэл бөгөөд иргэдтэй хүрч үйлчлэх, харилцах оновчтой арга юм. Хаягаар дамжуулан бид газар дээрх байрлалын буюу орон зайн баримжааг тогтооно. Ингэснээр байрлалд суурилсан өгөгдлийн аналитик, дүн шинжилгээ хийх боломжтой болно.

    Зориулалт

       Барилга, байгууламж, үл хөдлөх хөрөнгийн бүртгэл, төлөвлөлт, нийтийн тооллого, санал асуулга явуулахад чухал үүрэгтэй. Иргэн, этгээд, өрхтэй холбоотой аливаа өгөгдлийн сан нь хаягийн мэдээнд тулгуурлагдсан байх тул үүгээр дамжуулан бусад төрлийн бүртгэлийг уялдуулна.

    Одоогийн мэдээллийн сан

    • Хаягийн өгөгдлийн сан

    Хадгалагдах хэлбэр

    Геомэдээллийн сан

    Дүрслэгдэх хэлбэр

    Цэг, шугам, полигон

    Шинэчлэл хийх давтамж

    Өөрчлөлт орох бүрд тогтмол шинэчилнэ

    Цахимаар түгээх

    Нээлттэй

    Ашиглах эрх

    Энгийн

    Топологийн дүрэм

    Давхардлын алдаагүй байх, объект бүрэн зурагдсан байх

    Үндсэн хариуцагч

    ГЗБГЗЗГ (Геодези, зураг зүйн хэлтэс, Газар зохион байгуулалтын хэлтэс, Хот байгуулалтын хэлтэс, Кадастрын хэлтэс)

    Орон нутагт

    Аймгийн ГХБХБГ, сумдын газрын даамал, Нийслэл, дүүргийн газар зохион байгуулалтын алба

    Дэлгэрэнгүй мэдээлэл

    aaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaa

        2013 оны 2 дугаар сарын 7-ны өдөр батлагдсан “Хаягжуулалтын тухай хууль”, “Гудамж, зам талбай, үл хөдлөх эд хөрөнгийг хаягжуулах журам”-ын хүрээнд 2013-2017 онуудад 21 аймаг, 330 сум, Улаанбаатар хотын 9 дүүргийн 1:1000, 1:100000-ны масштабтай хаягийн зураг хийгдсэн. 2013-2017 онуудад 1:1000-ны масштабтай хаягийн зураг 21 аймгийн 330 сумын хэмжээнд нийт 23124 гэр хорооллын гудамж, 264727 хашаа, 22713 байшинг Хаягжуулалтын тухай хууль, журмын дагуу дугаарлаж, хаяг өгч, хаягийн зураг зохион, мэдээллийн санг үүсгэсэн. Улаанбаатар хотын 9 дүүргийн хэмжээнд нийт 10071 гэр хорооллын гудамж, 280332 хашаа, 89188 байшинг дугаарлаж, хаяг өгч, хаягийн зураг зохион, мэдээллийн санг үүсгэсэн. 2019 онд Хаягжуулалтын тухай журам, стандартыг шинэчлэн найруулж, батлуулсан.

    Мөрдөх стандарт

    •  “Газар зүйн мэдээлэл - Мета өгөгдөл MNS 5774:2007”
    • “Гудамж, талбайн нэр, дугаарын самбар, түүнийг байрлуулахад тавих ерөнхий шаардлага” MNS 5283:2003
    • “Шуудангийн нэгдсэн кодын формат, ерөнхий шаардлага” MNS 5880:2008
    • “Нэгдсэн хаягжуулалт, хаягийн бичвэрт тавих шаардлага” MNS 6275:2011

    Хэрэглэгч

    Төрийн болон төрийн бус байгууллага, иргэд олон нийт, олон улсын байгууллагууд

    Хууль эрх зүйн үндэслэл

    Хаягжуулалтын тухай хууль

    Мэдээллийн сангийн ангилал

    Ангилал

    Дэд ангилал

    Хаягийн мэдээлэл

    Хаяг

    Хаягийн зураг

    Хаягийн самбарын байрлал

    Дээш буцах