2003 оны 10 дугаар сарын 31-ний өдөр |
Улаанбаатар хот |
Геодези, зураг зүйн тухай хуулийн 5.1.3-т заасныг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:
1.”Монгол Улсын нутаг дэвсгэрийн газар зүйн нэрийн жагсаалт”-ыг хавсралтаар баталсугай.
2.Монгол Улсын Засгийн газар /Н.Энхбаяр/-т даалгах нь:
1/Газар зүйн нэрийн жагсаалтыг судалгаанд хэрэглэх, албан хэрэг, олон нийтийн мэдээллийн хэрэгсэлд мөрдүүлэх, гадаад улс, олон улсын байгууллагатай нэр солилцох, мэдээлэх зэрэгт ашиглаж байх;
2/Газар зүйн нэрийн жагсаалтыг 4 жил тутам тодотгож, Улсын Их Хурлаар батлуулах.