Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуулийн 5.3, 7.7-д заасныг тус тус үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1. “Байгаль орчны стратегийн болон хуримтлагдах нөлөөллийн үнэлгээний журам”-ыг 1 дүгээр, “Байгаль орчны нөлөөллийн үнэлгээний журам”-ыг 2 дугаар хавсралт ёсоор тус тус баталсугай.
2. Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний аргачлалыг дэмжиж, уг аргачлалыг батлан хэрэгжүүлэхийг Байгаль орчин, ногоон хөгжлийн сайд С.Оюунд даалгасугай.
3. Энэхүү тогтоолоор баталсан журмын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Байгаль орчин, ногоон хөгжлийн сайд С.Оюунд үүрэг болгосугай.
Монгол Улсын Ерөнхий сайд Н.АЛТАНХУЯГ
Байгаль орчин, ногоон хөгжлийн сайд С.ОЮУН