EN

АЛБАН ТУШААЛЫН СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН ЗАР

   Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газрын Орон зайн мэдээлэл, технологийн хэлтсийн Техник хангамж, үйлчилгээ хариуцсан инженерийг сонгон шалгаруулах зарыг олон нийтэд мэдээлж байна.

Нэг. Сонгон шалгаруулалтад бүртгүүлэх иргэнд тавигдах болзол

  • Монгол Улсын иргэн байх;
  • Эрүүгийн хуульд заасан авлига, албан тушаалын гэмт хэрэг үйлдэж шүүхээр ял шийтгүүлж байгаагүй;
  • Сэтгэцийн өвчин, эмгэггүй;
  • Албан тушаалын тодорхойлолтод заасан шаардлагыг хангасан байх.

Хоёр. Албан тушаалын тодорхойлолтод заасан шаардлага

III.АЛБАН ТУШААЛД ТАВИГДАХ ТУСГАЙ ШААРДЛАГА   

Боловсрол

-Бакалавр ба түүнээс дээш боловсролын зэрэгтэй

Мэргэжил

-Компьютер, техник хангамж, мэдээллийн систем, сүлжээний инженер

Мэргэшил

-Компьютер, техник хангамжийн чиглэлээр мэргэшсэн 

Туршлага

-Мэргэжлээрээ ажилласан байх

Ур чадвар

Дүн шинжилгээ хийх

-мэдээлэл дэх дутуу, алдаатай, нийцтэй бус байдлыг илрүүлэх;

-гүйцэтгэж буй ажлын явц, үр дүнг тайлагнах;

-судалгааны ерөнхий арга зүйн мэдлэгтэй;

-бусад.

Асуудал шийдвэрлэх

-өөрийн чиг үүргийн хүрээнд шийдлийн хувилбарыг боловсруулж, хариуцах;

-шаардлагатай асуудлаар судалгаа хийж, дүнг хариуцах;

-бусад.

Багаар ажиллах

-өөрийн мэдлэг чадвар, өөрт байгаа мэдээллийг баг хамт олонтой хуваалцаж хамтран ажиллах;

-бусадтай харилцан итгэл төрүүлэхүйц ажил хэрэгч, нээлттэй харилцааг бий болгох;

-бусад.

Бусад

-autocad, arcgis, qgis, erdas imaging, pci geomatics, ms office-ийн программ хангамжуудыг бүрэн эзэмшсэн байх;

-англи хэл, эсхүл бусад гадаад хэлээр албан тушаалын чиг үүрэгт хамаарах мэдээллийн эх сурвалжийг ашиглах

-багаар ажиллах чадвартай байх;

-бусад

Гурав. Сонгон шалгаруулалтад бүртгүүлэхэд бүрдүүлэх баримт бичиг

  • Төрийн албан хаагчийн анкет “А хэсэг” болон “Б хэсэг”;
  • Иргэний үнэмлэхний хуулбар, эх хувийн хамт;   
  • Боловсролын түвшинг тодорхойлсон баримт бичиг /диплом/-ийн хуулбар, эх   хувийн хамт; /Хэрэв гадаад улсад их, дээд сургууль төгссөн бол боловсролын баримт бичгийн баталгаат орчуулгыг хавсаргах/
  • Мэргэшүүлэх багц сургалтад хамрагдсаныг гэрчлэх баримт бичгийн хуулбар, эх хувийн хамт;
  • Нийгмийн даатгалын дэвтэр (Хөдөлмөрийн дэвтэр)-ийн хуулбар, эх хувийн хамт;

 Дөрөв. Сонгон шалгаруулалтад оролцох хүсэлтийг хүлээн авах ба бүртгэх

    Иргэдийн хүсэлт, бүрдүүлсэн баримт бичгийг Чингэлтэй дүүрэг, Барилгачдын талбай, Засгийн газрын XII байрны хоёр давхарт Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газрын 215 б тоотод 2020 оны 06 дугаар сарын 04-ний өдрийг хүртэл 09:00-17:00 цагийн хооронд хүлээн авна.

                Сонгон шалгаруулалтыг 2020 оны 06 дугаар сарын 08-ны өдөр зохион байгуулна.

                       Жич: Сонгон шалгаруулалт явуулах байр, цагийг тухайн бүртгэлийн үед зарлана.

 ГАЗАР ЗОХИОН БАЙГУУЛАЛТ, ГЕОДЕЗИ, ЗУРАГ ЗҮЙН ГАЗАР

 Холбоо барих утас: 51-321299, 51-264596

Дээш буцах