EN

БРАЙЛЬ ГАЗРЫН ЗУРАГ АТЛАСЫГ ХҮЛЭЭЛГЭН ӨГӨХ ЁСЛОЛЫН АЖИЛЛАГАА

2022 оны 06 дугаар сарын 10-ны өдөр Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газраас брайль атлас - 15 ширхэг, 4 төрлийн брайль газрын зураг - 227 ширхэгийг Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газраар дамжуулан Монголын Хараагүйчүүдийн үндэсний холбооХарааны бэрхшээлтэй хүүхдийн 116-р тусгай сургуульд хүлээлгэн өгөх гэж байна.

Ингэснээр харааны бэрхшээлтэй иргэд, хүүхдүүд брайль газрын зураг, атласаар дамжуулан дэлхийтэй, Монгол улс, тэдгээрийн хэлбэр хэмжээтэй танилцах боломжийг бүрдүүлэх юм.

Дээш буцах