EN

АЗЕРКОСМОС БАЙГУУЛЛАГАТАЙ ХАМТРАН АЖИЛЛАХААР БОЛЛОО.

2019 оны 11 дүгээр сарын 13ы өдөр Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газар Азербайджан улсын Азеркосмос байгууллагатай хамтран ажиллахаар боллоо.

Азеркосмос байгууллагын Маркетинг, бизнес хөгжлийн асуудал хариуцсан захирал Фуад Асланов Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газрын дарга Ц.Ганхүү нар Санамж бичигт гарын үсэг зурав.

Азеркосмос байгууллага нь дэлхийн гуравны нэгийг хамарсан үйлчилгээ явуулах боломжтой Azerspace-1, Azerspace-2 холбооны хиймэл дагуул, Azersky/SPOT 6, Pleiades 1A/1B, Radarsat 2 зэрэг өндөр нарийвчлалын оптикийн хиймэл дагуулуудыг хөөргөсөн байна.

Санамж бичгийн дагуу Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газар нь Азеркосмос байгууллагатай Дэлхийг зайнаас тандан судлах хиймэл дагуулын мэдээ хүлээн авах, боловсруулах, монголын мэргэжилтнүүдийг сургах, хамтарсан төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх, олон улсын сургалт, семинар зохион байгуулна.

Дээш буцах