21 АЙМГИЙН ГАЗРЫН ТАТВАР, ТӨЛБӨР, ҮНЭЛГЭЭНИЙ МЭРГЭЖИЛТНҮҮДЭД СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

               Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газар нь “Улсын хэмжээнд газрын бодит үнэ цэнийг олон улсын жишгийн дагуу зах зээлийн зарчимд үндэслэн тогтоож, газрын суурь үнийг шинэчилж, иргэд, олон нийтэд нээлттэй, ил тод болгох” гэрээт ажлын хүрээнд хөгжүүлж байгаа Газрын төлбөр, татварын програмыг 2020 оны 1 дүгээр сараас эхлэн улсын хэмжээнд нэвтрүүлэхээр ажиллаж байна.

       Газрын төлбөр, татварын программыг үйл ажиллагаандаа нэвтрүүлэхтэй холбоотойгоор 21 аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын мэргэжилтнүүдийг програм дээр ажиллах болон өмнөх оны газрын төлбөрийн мэдээллийг нөхөн оруулах сургалтыг 2019 оны  09 дүгээр сарын 16–наас 19–ний өдрүүдэд Улаанбаатар хотод зохион байгууллаа.

         Энэхүү сургалтаар мэргэжилтнүүд Газрын төлбөр, татварын программ дээр ажиллах болон 21 аймгийн хэмжээнд сүүлийн 5 жилийн хугацааны газрын төлбөр ногдуулалт, төлөлтийн мэдээллийг нягтлах, шалгах, программд нөхөн оруулах  ажлыг 2 сарын хугацаанд хийх боломжтой боллоо.