БҮСЧИЛСЭН ХӨГЖЛИЙН БОДЛОГЫГ ХЭРЭГЖҮҮЛЭХ АЖЛЫН ХҮРЭЭНД ГАЗРЫН ТУХАЙ ХУУЛИЙН НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТИЙН ТӨСЛИЙГ БОЛОВСРУУЛАХААР ШИЙДВЭРЛЭЛЭЭ

Засгийн газрын өнөөдөр /2025.04.16/-ийн ээлжит хуралдаанаар Хангайн бүсийн хөгжлийг эрчимжүүлэх чиглэлээр авч хэрэгжүүлэх асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ.

Хангайн бүсийн зөвлөлийн өргөтгөсөн хуралдааныг Архангай аймгийн Цэцэрлэг хотноо энэ сарын 14-нд зохион байгуулсан. Бүсийн зөвлөлийн хуралдааны үеэр хөдөө орон нутагт төсөл сонгон шалгаруулах зарчмаар газар олгох асуудлыг Бүсийн тэргүүлэх чиглэл, орон нутгийн онцлогт нийцүүлэн уян хатан зохицуулалттай болгох саналыг тус хуралдаанд оролцогчдоос гаргасан.
Энэхүү саналын хүрээнд Аялал жуулчлалын чиглэлээр болон хот хоорондын зам дагуу үйлчилгээ эрхлэгч иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад үйлчилгээний зориулалтаар газар эзэмшүүлэх, ашиглуулах асуудлыг судалж, холбогдох хуулийн төслийг боловсруулах шийдвэрийг Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаас гаргалаа.
Энэ мэдээнд сэтгэгдэл үлдээнэ үү