[ГЕО АРГА ХЭМЖЭЭ] ОРОН ЗАЙН МЭДЭЭЛЛИЙН ЧАДАВХЫГ БЭХЖҮҮЛЭХ АСУУДЛААР ТӨСӨЛД ХАМРАГДАЖ БУЙ 6 ОРНЫ ТӨЛӨӨЛЛИЙГ ХАМРУУЛСАН СЕМИНАР АМЖИЛТТАЙ БОЛЖ ӨНГӨРЛӨӨ.
[ГЕО АРГА ХЭМЖЭЭ] Орон зайн мэдээллийн чадавхыг бэхжүүлэх асуудлаар төсөлд хамрагдаж буй 6 орны төлөөллийг хамруулсан семинар амжилттай болж өнгөрлөө.
Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газар нь НҮБ-ын Дэлхийн орон зайн мэдээллийн менежментийн Зөвлөхүүдийн хороотой хамтран Орон зайн мэдээллийн чадавхыг бэхжүүлэх төслийг хэрэгжүүлж байгаа билээ. Уг төсөлд манай орноос гадна Непал, Этиоп, Буркино Фасо, Фижи, Тонга зэрэг зургаан улс хамрагдаж байгаа бөгөөд энэ удаа Америкийн Нэгдсэн Улсын Нью-Йорк хотод 2019 оны 08 дугаар сарын 05-06-ны өдрүүдэд төслийн үйл явцад дэмжлэг үзүүлэх, тулгамдаж буй асуудлаар туршлага солилцох, мэдлэг хуваалцах семинар амжилттай болж өндөрлөө.
Түүнчлэн "Орон зайн мэдээллийн нэгдсэн хүрээг хэрэгжүүлэх нь" сэдэвт НҮБ-ын Дэлхийн орон зайн мэдээллийн менежментийн Форумаар зургаан улс орны төлөөлөл Орон зайн мэдээллийн нэгдсэн хүрээг хэрхэн өөрийн улс орондоо хэрэгжүүлж, нэвтрүүлж байгаа талаар болон уг баримт бичиг хэрхэн үр өгөөжөө өгч буй талаар туршлагаа бусад улс орнуудтай хуваалцаж хэлэлцүүлэг өрнүүллээ.
НҮБ-ын Дэлхийн орон зайн мэдээллийн менежментийн Зөвлөхүүдийн хороо Орон зайн мэдээллийн нэгдсэн хүрээг өнгөрсөн оны хурлаар баталсан бөгөөд энэ удаагийн ээлжит хурлаараа уг Хүрээг хэрхэн хэрэгжүүлэх Зааварчилгааны эхний төслийг хэлэлцүүлж 2020 оны ээлжит хурлаараа батлах төлөвлөгөөтэй ажиллаж байна.
Дашрамд дурдахад Орон зайн мэдээллийн нэгдсэн хүрээг монгол хэл дээр орчуулан та бүхний хүртээл болгосон билээ. Мөн манай цахим хуудаснаас орж татаж авах боломжтой.
Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газар
Энэ мэдээнд сэтгэгдэл үлдээнэ үү