ГЕОДЕЗИ, ЗУРАГ ЗҮЙН МЭРГЭЖИЛТНҮҮДЭД СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

ГЗБГЗЗЕГ-аас 21 аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газар, нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны Геодези, зураг зүйн асуудал хариуцсан мэргэжилтнүүдийн чадавхийг дээшлүүлэх сургалтыг 2025 оны 04 дүгээр сарын 30-наас 05 дугаар сарын 01-ний өдрүүдэд зохион байгууллаа.



Сургалтаар 2025 онд геодези, зураг зүйн чиглэлээр хийх гүйцэтгэлийн төлөвлөгөөний анхаарах асуудал, Геодези, зураг зүйн салбарт мөрдөж буй хууль, дүрэм, журам, стандарт тэдгээрийг хэрхэн хэрэгжүүлэх болон геодезийн солбицлын дэд тогтолцоо, түүний хэрэглээ GNSS-ын байнгын ажиллагаатай суурин станцын хэвийн үйл ажиллагааг хангах, геодезийн багаж, баталгаажуулалтын цахим систем, Газар зүйн нэрийн хээрийн тодруулалт, мэдээллийн сан бүрдүүлэх ажилд хяналт хийх, Газар зүйн нэрийн мэдээллийн сан бүрдүүлэх, Нисгэгчгүй нисэх төхөөрөмжөөр нислэг төлөвлөх, зураг авах, боловсруулах практик сургалт, Төрийн албан хаагчийн манлайлал, төрийн үйлчилгээ чиглэлээр сургалт зохион байгууллаа.
ГЗБГЗЗЕГ-ын дарга А.Энхманлай геодези, зураг зүйн асуудал хариуцсан мэргэжилтнүүдтэй уулзахдаа 2025 оныг “Иргэдийн итгэлийг хүлээсэн төрийн үйлчилгээний жил” болгон зарласантай холбогдуулан орон нутагт хийж хэрэгжүүлж буй төрийн ажил үйлчилгээнд геодези, зураг зүйн ажил суурь өгөгдөл мэдээлэл болохыг онцлон хэлж хариуцсан ажилдаа хариуцлагатай, санаачлагатай, идэвхитэй хамт олноо түүчээлэн ажиллаж төрийн бодлого шийдвэрийг орон нутагт хэрэгжүүлэхдээ иргэд олон нийтийн саналд тулгуурлан тэдний дуу хоолойг сонсож, харъяа салбар байгууллага, удирдлагуудад санал хүргүүлж нягт хамтран ажиллахыг хүслээ.
Түүнчлэн аймаг орон нутагт хийгдэж буй геодезийн хэмжилт, хяналт шалгалтын ажлын чанар, бүтээмжийг нэмэгдүүлэх, албан хаагчийн ажил үүргийн ачааллыг хөнгөвчлөх зорилгоор өндөр нарийвчлалын багаж, тоног төхөөрөмжийг үе шаттай шинэчлэн дэмжлэг үзүүлэхээ илэрхийлж Батламж гардуулав.

Энэ мэдээнд сэтгэгдэл үлдээнэ үү