ГЕОДЕЗИ, ЗУРАГ ЗҮЙН САЛБАР ҮҮСЧ ХӨГЖСӨНИЙ 90 ЖИЛИЙН ОЙГ 2020 ОНД ТЭМДЭГЛЭН ӨНГӨРҮҮЛЭХЭЭР БОЛЛОО
Барилга, хот байгуулалтын Сайдын 2019 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн 157 дугаар тушаалаар Монгол Улсад Геодези, зураг зүйн салбар үүсч хөгжсөний 90, эрхэлсэн төрийн захиргааны байгууллага байгуулагдсаны 50 жилийн ойг 2020 онд тэмдэглэн өнгөрүүлэх шийдвэр гарлаа.
1930 онд Улаанбаатар хотын газрын зураг хийхээр агаарын зураг авч байсан түүхэн үед Геодези, зураг салбарын үндэс суурь тавигдсан гэж үзээд Монгол Улсад геодези, зураг зүйн салбар үүсч хөгжсөний 85 жилийн ойг Барилга, хот байгуулалтын Сайдын тушаалаар 2015 онд тэмдэглэж байсан.
Мөн БНМАУ-ын Сайд нарын зөвлөлийн 1970 оны 7 дугаар сарын 24-ний өдрийн 232 дугаар тогтоолоор 3 яамны дөрвөн нэгжийг нэгтгэн “Улсын геодези, зураг зүйн газар”-ыг байгуулснаар бүх салбарыг хангасан Геодези, зураг зүйн бүтээгдэхүүнийг үйлдвэрлэж эхэлсэн юм.
ГЗБГЗЗГ нь Геодези, зураг зүйн салбарын түүхт ойг тэмдэглэн өнгөрүүлэх арга хэмжээний төлөвлөгөөг боловсруулсан ба энэхүү төлөвлөгөөгөөр 2020 оны эхнээс 2020 оны төгсгөл хүртэл 20 гаруй цуврал арга хэмжээ зохион байгуулагдана.
Энэ мэдээнд сэтгэгдэл үлдээнэ үү