📌ХАЯГИЙН БАЙРШИЛТАЙ ХОЛБООТОЙ МЭДЭЭЛЭЛ ХААНААС АВАХ ВЭ?


✅Нийслэлийн хэмжээнд газар, үл хөдлөх, эд хөрөнгөд хаягийг цахимаар олгох;
✅Газар, үл хөдлөх, эд хөрөнгөнд хаягийг давхардалгүй нэгдсэн стандартын дагуу системээс автоматаар олгох, баталгаажуулах;
✅Цагдаа, түргэн тусламж, онцгой байдал хаягийн системийг ашиглан төрийн үйлчилгээг иргэн, хуулийн этгээдэд түргэн шуурхай хүргэх;
✅Шуудан хүргэлт, харилцаа холбоо зэрэг үйлчилгээг иргэн, аж ахуйн нэгж байгууллагуудад цаг алдалгүй хүргэх;
✅Хувийн хэвшлийн үйлчилгээний чанар сайжрах;
✅Иргэн, хуулийн этгээд Газрын нэгдмэл сангийн удирдлагын системээр дамжуулан Хаягийн мэдээллийн системд нэвтэрч газар, үл хөдлөх, эд хөрөнгийн хаягийн тодорхойлолтыг цахимаар нээлттэй авах боломжтой