ХУУРАЙ ГАЗРЫН ТОГТВОРТОЙ ЛАНДШАФТЫН НӨЛӨӨЛЛИЙН ХӨТӨЛБӨР (DSL-IP)-ИЙН ТӨВ АЗИЙН ОРНУУДЫН ТУРШЛАГА СОЛИЛЦОХ СЕМИНАРТ ОРОЛЦОГЧИД МОНГОЛ УЛСЫН ГАЗРЫН ХАРИЛЦААНЫ САЛБАРЫН ҮЙЛ АЖИЛЛАГААТАЙ ТАНИЛЦЛАА

Даян дэлхийн байгаль орчны сан (GEF)-ийн долоо дахь удаагийн санхүүжилтээр Дэлхийн хуурай хээрийн бүсэд хамаарагдах 11 орон “Хуурай газрын тогтвортой ландшафтын нөлөөллийн хөтөлбөр” (DSL-IP)-ийг хэрэгжүүлж байна.
Уг хөтөлбөрийн дагуу “Бэлчээрийн тогтвортой менежмент” дэд сэдвийн дор Төв Азид Монгол улс, Казахстан улсад төсөл хэрэгжиж байгаа бөгөөд эдгээр төслийн хүрээнд бий болсон сайн туршлага, мэдлэгийг хуваалцах анхны арга хэмжээг өнгөрсөн онд Казахстаны Алматы хотод зохион байгуулж байсан.

Энэ удаад Монгол улсад хэрэгжиж буй төслийн үр дүнтэй танилцах зорилгоор төслийг хэрэгжүүлэгч НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага (FAO), Дэлхийн байгаль хамгаалах сан (WWF), Байгаль хамгааллын олон улсын холбоо (IUCN), Дэлхийн газрын тогтвортой менежментийн олон улсын сүлжээ (WOCAT), Казахстан Улсын Хүнс, хөдөө аж ахуйн яамны Газрын нөөцийн менежментийн хороо, үндэсний болон орон нутгийн газрын албаны холбогдох албан тушаалтнууд, Киргизстан Улсын Бэлчээрийн төрийн бус байгууллагын төлөөлөл зэрэг нийт 20 гаруй гадаадын төлөөлөгчид 2025 оны 08 дугаар сарын 18-24-ний өдрүүдэд Монгол Улсад зохион байгуулагдах семинар болон танилцах аялалд оролцож байна.
Уг туршлага солилцох арга хэмжээнд оролцогч, төлөөлөгчид өнөөдөр Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газрын үйл ажиллагаатай танилцлаа.

Тус газар нь Газрын нэгдмэл сангийн удирдлагын нэгдсэн цахим системээр дамжуулан газрыг хэмжих, зураглах, төлөвлөх, бүртгэх, үнэлэх, төлөв байдал, чанарыг хянах, хяналт шалгалт хийх зэрэг үйл ажиллагааг хиймэл оюун ухаан, орчин үеийн техник технологийн тусламжтайгаар иргэд, олон нийтэд нээлттэй ил тод байдлаар үзүүлж байна.

Газрын нэгдмэл сангийн удирдлагын нэгдсэн цахим системийг боловсронгуй болгох, газрын харилцааны бодлогын шинэчлэлтийг хийж хэрэгжүүлэхэд Дорнод Монголын хуурай хээрийн тогтвортой ландшафт, биологийн олон янз байдлын хамгаалал төслөөс дэмжин хамтран ажиллаж байна. Үүнд:












All reactions:
1Jambaa SukhbatДэлгэрэнгүй мэдээлэл авах:
Газар, хэлтэс: Төрийн захиргаа, удирдлагын газар
Мэдээлэл хариуцагч: А.Отгонжаргал
Утас: (51) 262582
Имэйл: otgonjargal.a@gazar.gov.mn
Энэ мэдээнд сэтгэгдэл үлдээнэ үү