НИЙСЛЭЛИЙН ХЭМЖЭЭНД ХАЯГИЙН УДИРДЛАГЫН СИСТЕМИЙГ ХЭРЭГЛЭЭНД НЭВТРҮҮЛЭХ СУРГАЛТЫГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
Хаягжуулалтын тухай хуулийн хүрээнд хаягийн мэдээллийн санг 21 аймгийн хэмжээнд хэрэглээнд нэвтрүүлж, 1:100000 масштабтай байр зүйн зургийн 258,650 газар, усны нэрийг ашиглан 203,525 өвөлжөө, хаваржаа, газар тариалангийн газарт, хот, суурин газрын 1,079,000 нэгж талбар, 689,888 барилгын орц, гарцыг тус тус тодорхойлон шинээр хаяг олгох ажлыг зохион байгуулсан билээ.
Тэгвэл тус газар нь 2025 оноос эхлэн олон улсын жишигт нийцсэн Хаягийн удирдлагын системийн хөгжүүлэлтийн ажлыг хийж гүйцэтгэн нийслэлийн хэмжээнд хэрэглээнд нэвтрүүлэх ажлыг үе шаттай зохион байгуулан ажиллаж байна.
Дээрх ажлын хүрээнд нийслэл, 9 дүүргийн Газар зохион байгуулалтын албаны холбогдох мэргэжилтнүүдийг хамруулан тус системийн сургалтыг 2025 оны 06 дугаар сарын 12-ны өдөр зохион байгууллаа.
Энэхүү системийг нийслэлийн хэмжээнд нэвтрүүлэх ажлыг үе шаттай зохион байгуулж дууссанаар дараах боломжууд бүрдэх юм. Үүнд:






Энэ мэдээнд сэтгэгдэл үлдээнэ үү