“ЗӨРЧЛИЙН БҮРТГЭЛ, МЭДЭЭЛЛИЙН НЭГДСЭН САН” ХЭРЭГЛЭЭНД НЭВТРЭХ ГЭЖ БАЙГААТАЙ ХОЛБОГДУУЛАН БЭЛТГЭХ СУРГАЛТЫГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Өнөөдөр Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газар-аас Улсын ерөнхий прокурорын газартай хамтран Сангийн яам, Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалт, үйлчилгээг зохицуулах хороо, Стандарт хэмжил зүйн газрын ахлах, улсын байцаагч 23 эрх бүхий албан тушаалтаныг чадавхжуулах сургалтыг зохион байгууллаа.
Сургалтаар Зөрчлийн тухай хууль тогтоомжийг хэрэгжүүлэхэд анхаарах асуудал, зөрчлийн бүртгэл мэдээллийн нэгдсэн системийг хэрхэн бүртгэх, ашиглах талаар мэдлэг олгох чиглэлээр зохион байгуулж, зөрчлийн хууль тогтоомжийг хэрэгжүүлэхэд тулгарч буй асуудлуудыг хэлэлцэн, харилцан туршлага солилцлоо.