ЗӨВЛӨХ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ЗАРЛАЛ
Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газар нь “Төрийн өмчийн газрыг зурагжуулж бүртгэн газрын кадастрын мэдээллийн санд оруулж баталгаажуулах” ажилд захиалагчийн техникийн хяналт хийх зорилгоор зөвлөх үйлчилгээний гэрээ байгуулахаар төлөвлөж байгаа тул үйлчилгээ үзүүлэх хүсэлтэй Зөвлөх багийг санал ирүүлэхийг урьж байна.
Мэдүүлэг ирүүлэх зөвлөх багт тавигдах шаардлага:
1. Зөвлөх баг нь зайнаас тандан судлалын чиглэлээр дадлага, туршлагатай мэргэшсэн 3 хүний бүрэлдэхүүнтэй байх;
2. Зөвлөх багийн гишүүд нь агаар, сансрын зураг ашиглан газар ашиглалт, газрын бүрхэвч тодорхойлох судалгааны ажил, түүнтэй ижил төстэй ажил, үйлчилгээ гүйцэтгэж байсан туршлагатай байх.
3. Зөвлөх үйлчилгээ үзүүлэх хүсэлттэй Зөвлөх баг нь гишүүдийн мэргэжлийн диплом, ажлын туршлага, бүтээлийн жагсаалт, ижил төрлийн ажлын туршлага, ур чадвартайг нотлох мэдээлэл болон зөвлөх үйлчилгээ үзүүлэх үнийн саналын хамт ирүүлнэ.
4. Сонирхсон этгээд нэмэлт мэдээллийг 2021 оны 06 дугаар сарын 03-ны өдрөөс 2021 оны 06 дугаар сарын 8-ны өдрийн 09.00-17.00 цагийн хооронд авч болох бөгөөд мэдүүлгээ 2021 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 12:00 цагаас өмнө ирүүлнэ үү.
Ажлын иж бүрдэл:
А.Төрийн өмчийн газрыг зурагжуулж бүртгэн газрын кадастрын мэдээллийн санд оруулж баталгаажуулах ажилд захиалагчийн техникийн хяналтыг суурин аргаар хийнэ.
Б. Иж бүрэн суурин 3 компьютер тоног төхөөрөмжийг нийлүүлэх
Төсөвт өртөг: 20 сая төгрөг
ГАЗАР ЗОХИОН БАЙГУУЛАЛТ, ГЕОДЕЗИ,
ЗУРАГ ЗҮЙН ГАЗАР
Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг,
Барилгачдын талбай-3, Засгийн газрын XII байр,
2 давхар, 215б тоот, Утас: 51-262582
Энэ мэдээнд сэтгэгдэл үлдээнэ үү