Өндрийн 1-р ангийн сүлжээ байгуулах
Огноо : 2021-02-25
Тендер шалгаруулалтын нэр: Өндрийн 1-р ангийн сүлжээ байгуулах /55 цэг/
Тендер шалгаруулалтын дугаар: ГЗБГЗЗГ/202101007
Тендерийн баримт бичгийг (хүсвэл нэмэлт хувийг) үнэ төлбөргүйгээр татан авах боломжтой бөгөөд тендерт оролцохын тулд эргэж төлөгдөхгүй нөхцөлтэйгээр 50,000 төгрөг, эсхүл түүнтэй тэнцэх хэмжээний чөлөөтэй хөрвөх валютаар цахим тендерийн хураамж төлнө. Тендер нь түүнийг нээсэн өдрөөс эхлэн 30 хоногийн дотор хүчинтэй байна.
Тендерт оролцогч нь Санхүүгийн болон туршлагын дараах шаардлагыг хангасан байна.
Үүнд:
Түргэн хөрвөх чадвартай хөрөнгө болон авах боломжтой зээлийн хэмжээ: Шаардахгүй
Санхүүгийн тайлан ирүүлэх жилийн тоо: 2020, 2019 оны аудитаар баталгаажуулсан санхүүгийн тайланг ирүүлнэ.
Сүүлийн гурван жилд хэрэгжүүлсэн ижил төстэй ажлын өртөг: Шаардахгүй
Тусгай зөвшөөрөл шаардлагатай бол тусгай зөвшөөрөл ирүүлэх эсэх: Геодези,зураг зүйн үйлдвэрлэл үйлчилгээ эрхлэх
Тендерийн хамт 1,000,000 төгрөгийн дүнтэй тендерийн баталгаа ирүүлнэ.
Дотоодын давуу эрх тооцох эсэх: Тооцохгүй
Сонирхсон этгээд тендерийн баримт бичиг болон бусад мэдээллийг доорх хаягаар авч болно.
Холбоос: https://www.tender.gov.mn/mn/invitation/detail/1613989852873
Хавсралт файлууд
Төрөл | Огноо | файлын нэр |
---|
Энэ мэдээнд сэтгэгдэл үлдээнэ үү