EN

Архив, мэдээллийн төв

1. Архив, албан хэрэг хөтлөлтийн асуулт, хариултууд

1.1 Зохион байгуулалтын баримт бичигт хамаарахгүй баримт бичиг юу вэ?

  • Тодорхойлолт хамраахгүй.

1.2 Захирамжлалын баримт бичигт юу хамаарах вэ?

  • Албан даалгавар хамаарна.

1.3 Зохион байгуулалтын баримт бичигт юу хамаарах вэ?

  • Төсөл хамаарна.

1.4 Байнга хадгалах хадгаламжийн нэгжийн хуудасны тоо хэд байдаг вэ?

  • 1-250 хуудас байна.

1.5 Баримт бичгийн хуудсыг хэрхэн дугаарлах вэ?

  • Хоёрдугаар хуудаснаас эхлэн хуудасны дээд талд голлуулан араб тоогоор дугаарлана.

1.6  Баримт бичгийн бичвэрийн мөр хоорондын зай ямар хэмжээтэй байх вэ?

  • 1.0-1.5 байна.

1.7 Иргэдээс байгууллага албан тушаалтанд гаргасан өргөдөл гомдлын шийдвэрлэх хугацааг хэд хүртлэх хоногоор сунгах вэ?

  • 30 хүртэлх хоногоор сунгана.

1.8 Мөнгө санхүүгийн холбогдолтой баримт бичигт байгууллагын дарга болон өөр ямар албан тушаалтан гарын үсэг зурах вэ?

  • Ерөнхий нягтлан бодогч гарын үсэг зурна.

1.9 Албан бичгийн огноог хэрхэн бичих вэ?

  • 2019.01.20 загвараар бичнэ.

1.10 Тодорхой үйл ажиллагаанд баримтлах дэг, горимыг тогтоосон баримт бичгийг юу гэж нэрлэх вэ?

  • Журам гэж нэрлэнэ.

1.11 Баримт бичиг бичвэрийн агуулга, сэдэв өөрчлөгдөх тохиолдолд догол мөрнөөс эхлэн мөр хоорондын зайг ямар хэмжээтэй бичих вэ?

  • 2.0 хэмжээтэй бичнэ.

1.12 Мэдээлэл лавлагааны баримт бичигт хамаарах баримт бичгийг нэрлэнэ үү.

  • Албан шаардлагын баримт бичиг.

1.13 Баримт бичгийн бүрдлүүдийг А5 хуудсан дээр байрлуулахдаа захын хэмжээг хэрхэн тохируулдаг вэ?

  • Дээд захаас 20 мм, доод захаас 20 мм, баруун захаас 15 мм, зүүн захаас 30 мм хэмжээтэйгээр тохируулна.

1.14 Монгол Улсын ерөнхийлөгч бүрэн эрхийнхээ хүрээнд хуульд нийцүүлэн баталж гаргасан баримт бичгийг юу гэж нэрлэдэг вэ?

  • Зарлиг гэж нэрлэнэ.

1.15 Хэд хэдэн байгууллага хамтран боловсруулсан баримт бичигт гарын үсэг зурах тохиолдолд хэвлэмэл хуудас хэрэглэх үү?

  • Хэрэглэхгүй.

1.16 Ажил хэрэг бодит байдлыг дүгнэн тодорхойлж гаргасан баримт бичгийг юу гэж нэрлэх вэ?

  • Дүгнэлт гэнэ.

1.17 Гарын үсэг бүрдлийг А4 хуудсанд бичвэрээс ямар зайтай байрлуулах вэ?

  • Мөр хоорондын зайг 3-5-р авч байрлуулна.

1.18 Баримт бичгээр тавьсан шууд шийдвэрлэж болох асуудлыг хэдэн хоногийн дотор шийдвэрлэх вэ?

  • 1-3 хоногт шийдвэрлэнэ.

1.19 Тодорхой асуудлаар үзэл бодол, байр сууриа нийтэд уншин сонсгох зорилгоор боловсруулсан баримт бичгийг юу гэж нэрлэх вэ?

  • Мэдэгдэл гэж нэрлэнэ.

1.20 Төрийн архивын үйл ажиллагаа хаанаас санхүүждэг вэ?

  • Улс орон нутгийн төсвөөс санхүүжилт авдаг.

1.21 Төрийн байгууллага төрийн архивын баримтыг хэвлэн нийтэлж болох уу?

  • Төрийн архиваас зохих зөвшөөрөл авсан тохиолдолд болно.

1.22 Төрийн архивт байнга хадгалахаар шилжүүлсэн эх баримтыг архивын байрнаас гадагш гаргаж болох уу?

  • Архивын тухай хуулиар гадагш гаргахыг хориглодог.

1.23 Төрийн архивын сан хөмрөгт хамаарах баримтын өмчлөх эрхийг бусдад шилжүүлэх асуудлыг шийдвэрлэх эрх бүхий этгээдийг нэрлэнэ үү.

  • УИХ-ын эрх хэмжээнд шийдвэрлэнэ.

1.24 Үйл ажиллагааны онцлог баримт бичгийн ач холбогдол, хэмжээ, бүрэлдэхүүнээс хамаарч байгууллагын архив нь ямар зэрэглэлтэй байх вэ?

  • Төрөлжсөн ба анхан шатны зэрэглэлтэй байна.

1.25 Төрийн архивын үйл ажиллагааны хуулиар тогтоосон зарчимд хамаарахгүй баримт бичгийг нэрлэнэ үү.

  • Хүртээмжтэй байх нь хамаарахгүй.

1.26 Архивын үүрэгт ямар үйл ажиллагаа хамаарахгүй вэ?

  • Архивын баримтыг эзэмшиж ашиглах үйл ажиллагаа хамаарахгүй.

1.27 Архивын баримтыг хэд ангилах вэ?

  • Хосгүй үнэт, үнэт, ердийн гэж 3 ангилна.

1.28 Төрийн архивын сан хөмрөгийн баримт нь юуны өмч вэ?

  • Төрийн өмч байна.

1.29 Төрийн архивт шилжүүлсэн баримтаа аж, ахуйн нэгж байгууллага хувь хүн үзэж ашиглахдаа төлбөр төлөх үү?

  • Үнэ төлбөргүй.

1.30 Архив, албан хэрэг хөтлөлтийн үйл ажиллагааны талаархи хууль тогтоомжийг хэрэгжүүлэх ажлыг харъяалсан салбартаа зохион байгуулах, биелэлтэд хяналт тавих бүрэн эрхийг хэрэгжүүлэх этгээдийг нэрлэнэ үү.

  • Агентлаг байна.

1.31 Баримт бичгийн төрөл зүйл, салбарын хамаарлаас үл шалтгаалан, Монгол Улсын түүхэнд холбогдох баримт бичгийг улсын хэмжээнд төвлөрүүлэн байнга хадгалж, ашиглах эрх, үүрэг бүхий байгууллагыг нэрлэнэ үү.

  • Төрийн төв архив.

1.32 Төрийн өмчийн болон төрийн өмч оролцсон хуулийн этгээд, улсын төсөвт байгууллагад төрийн архивын сан хөмрөгийн баримтыг байгууллагын архивт ямар хугацаатай хадгалах вэ?

  • 10 жил.

1.33 Тусгай тээгчид хадгалсан буюу санамжид байгаа аливаа баримт мэдээлэл нь архивын эх баримтын адил хүчинтэй бөгөөд тэдгээрийг боловсруулах, хадгалах, ашиглах асуудлыг зохицуулах журмыг хэн гаргах вэ?

  • Засгийн газар гаргана.

1.34 Үйл ажиллагааны онцлог, баримт бичгийн ач холбогдол, хэмжээ, бүрэлдэхүүнээс хамаарч байгууллагын архив нь ямар зэрэглэлтэй байх вэ?

  • Төрөлжсөн ба анхан шатны гэсэн зэрэглэлтэй байна.

1.35 Архивын баримт гэж юу вэ?

  • Архивын байнгын хадгалалтад байгаа буюу улс төр, шинжлэх ухаан, танин мэдэхүйн зорилгод ашиглах үүднээс зайлшгүй хадгалах шаардлагатай бүх төрлийн баримт бичгийг хэлнэ.

1.36 Архивын сан хөмрөг ямар хэсэгт хуваагдах вэ?

  • Төрийн ба төрийн бус гэсэн хэсэгт хуваагдана.

1.37 Монгол Улс дахь үндсэний архивын сан хөмрөг ямар баримтуудаас бүрдэх вэ?

  • Монгол ард түмний амьдрал, хөгжлийн түүхийг тусгасан, эрдэм шинжилгээ, нийгэм, улс төр, эдийн засаг, соёлын ач холбогдолтой бүх төрлийн архивын баримтаас бүрдэнэ.

1.38 Төрийн ба төрийн бус архивын баримтад нэгдсэн тоо бүртгэл явуулахад дэмжлэг үзүүлж, зохион байгуулах, холбогдох мэдээ тайланг гаргах этгээдийг нэрлэнэ үү.

  • Аймаг, нийслэл, сум, дүүргийн засаг дарга гаргана.
Дээш буцах