EN

Газрын нэгдмэл сангийн удирдлагын цахим систем гэж юу вэ?

    Газрын нэгдмэл сангийн удирдлагын нэгдсэн цахим систем” нь газрын харилцааны цогц үйл ажиллагааг салбар бүрийн оролцоог ханган нэгдсэн стандарт, арга зүйгээр эрхлэх үндсэн чиг үүрэг бүхий байрлалд суурилсан (I), нэгдсэн стандарт бүхий өгөгдөл (II), дүн шинжилгээ хийх, боловсруулах цахим систем (III), өгөгдөл, мэдээллийг хадгалах, түгээх зориулалт бүхий техник хангамж (IV), мэдээллийг түргэн, шуурхай, найдвартай солилцох өндөр хурдны дэд бүтэц (V) зэргээс бүрдсэн нэгдсэн цахим систем юм.

Уг нэгдсэн цахим систем нь:

  • Төлөвлөлтийн;
  • Газрын биржийн;
  • Үнэлгээ, татвар, төлбөрийн;
  • Кадастрын;
  • Мониторингийн;
  • Хот байгуулалтын гэсэн өгөгдөл цуглуулах, боловсруулах, дүн шинжилгээ хийх, мэдээлэл түгээх зэрэг боломжуудыг багтаасан үндсэн цогц 6 цахим систем болон эдгээрт дэмжлэг үзүүлэх Геодезийн (I), Хаягийн (II), Суурь судалгааны (III) гэсэн 3 мэдээллийн сангаас бүрдэнэ.

    Мөн дээрх бүх мэдээллийг иргэд, олон нийт болоод аж ахуйн нэгж байгууллагуудад хүргэх Геопорталыг үйл ажиллагаанд орууллаа.

Дээш буцах