EN

Хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө

Бүс, нутаг

Улсын хөгжлийн бодлого нь:

Урт хугацааны төлөвлөлт 15-20 жил: МУ-ын тогтвортой хөгжлийн үзэл баримтлал 2030.

Дунд хугацааны төлөвлөлт 8-10 жил:Төрөөс баримтлах бодлого, Бүсчилсэн хөгжлийн бодлого, Аймаг, нийслэлийг хөгжүүлэх хэтийн зорилт.

Дунд хугацааны төлөвлөлт 3-5 жил: Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр, Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөр, Эдийн засгийг сэргээх хөтөлбөр, Улсын хөрөнгө оруулалтын хөтөлбөр.

Богино хугацааны төлөвлөлт 1 жил:Улсын эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэл, Аймаг, нийслэл, сум, дүүргийн эдийн засаг, нийгмийг үндсэн чиглэл.

Бүсчилсэн хөгжлийн эрх зүйн орчин:

  • Монгол Улсын Үндсэн Хууль”  /1992 оны 1 дүгээр сарын 13-ны өдөр/
  • “Монгол улсад эдийн засгийн чөлөөт бүс байгуулах үзэл баримтлал” /1995 онд/
  • “Монгол улсын тогтвортой хөгжлийн үзэл баримтлал” /1996 онд/
  • “Монгол улсын бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлал” /2001 онд/
  • “Бүсчилсэн хөгжлийн удирдлага зохицуулалтын тухай” хууль /2003 оны 5 дугаар сарын 30-ны өдөр/
  • “Чөлөөт бүсийн тухай” хууль /2015 оны 2 дугаар сарын 12-ны өдөр/
  • “Хөгжлийн бодлого, төлөвлөлтийн тухай” хууль /2015 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр/
  • “Монгол улсын Тогтвортой хөгжлийн үзэл баримтлал” /2016 оны 2 дугаар сарын 05-ны өдөр/
  • “Эдийн засгийг бүсчлэн хөгжүүлэх, төвлөрлийг сааруулах бодлого” /2017 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр, Ерөнхий сайдын захирамж/

Бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалын зорилго нь:

    Тус улсын газар, түүний баялаг, газар тариалан, мал аж ахуйн гаралтай түүхий эдийн нөөц, оюуны чадавхийг байгаль орчны даацад зохицуулан оновчтой ашиглах үндсэн дээр хүн ам, үйлдвэрлэлийн өнөөгийн зохисгүй бөөгнөрлийг задалж, хот, хөдөөгийн хөгжлийн ялгаа, аймаг, бүс нутаг хоорондын тэгш бус, тэнцвэргүй байдлыг багасгаж хөгжлийн түвшинг ойртуулах, үндэсний эдийн засаг, нийгмийн дэвшлийг түргэтгэх дотоод, гадаад таатай орчныг бүрдүүлэхэд оршино.

Бүс нутгийн хөгжлийн бодлогыг тодорхойлох нөхцлүүдийн өөрчлөлт /сүүлийн жилүүдэд/:

  • Ардчилал, ил тод байдал
  • Нээлттэй, зах зээлийн эдийн засаг
  • Тусгаар тогтносон, бие даасан бодлого, шийдвэр гаргах эрхтэй болсон
  • Эдийн засаг, улс төрийн шууд хараат байдлаас тодорхой хэмжээгээр ангижирсан (гэхдээ нөлөөлөл, дарамт бүрэн утгаараа арилаагүй)
  • Геополитикийн хувьд үндэсний ашиг сонирхолд үндэслэсэн прагматик, эдийн засагжсан гадаад бодлого явуулж эхэлсэн.
  • Мэдээлэлжилт хөгжсөн (интернэт болон бусад)
  • Зах зээлийн тухай ойлголт, үзэл баримтлал өөрчлөгдсөн (Даяарчлал, чөлөөт худалдаа эдийн засгийн харилцаатай холбогдон хөрш 2 их гүрний зах зээл бидний хувьд нээлттэй болсон) •
  • Гуравдагч хөршийн (АНУ, Япон, Солонгос, Европын холбоо, Канад, Австрали, Зүүн өмнөд Ази г.м) бодлого тодорхойлогдож, эдийн засгийн харилцаа хөгжлийн шинэ шатанд гарч стратегийн түншлэлийн түвшинд хүрсэн 
  • Томоохон зэс, нүүрс, алт, нефть, мөнгө, төмөр, уран болон бусад төрлийн томоохон стратегийн ордууд нээгдэж, нөөц нь тогтоогдож байгаа.

    Хүн ам, аж ахуйн олон салбаруудын өөр хоорондоо нийгэм эдийн засгийн талаар харилцаа холбоо бүхий засаг захиргааны нэгжийг хамарсан нутаг дэвсгэрийн тодорхой хэсгийг Бүс нутаг гэнэ.

Бүс нутгийг :

  • БАРУУН БҮС: Ховд, Увс, Баян-Өлгий, Говь-Алтай, Завхан Тулгуур төв: Ховд, Улиастай
  • ХАНГАЙН БҮС: Архангай, Өвөрхангай, Баянхонгор, Булган, Орхон, Хөвсгөл Тулгуур төв: Эрдэнэт, Хархорин
  • ТӨВИЙН БҮС: Сэлэнгэ, Төв, Дархан-Уул, Дорноговь, Дундговь, Өмнөговь, Говь-сүмбэр Тулгуур төв: Дархан, Зуунмод
  • ЗҮҮН БҮС: Дорнод, Хэнтий, Сүхбаатар Тулгуур төв: Чойбалсан, Өндөрхаан
  • УЛААНБААТАРЫН БҮС: Дүүргүүд Тулгуур төв: Улаанбаатар гэж хуваана.

Бүс нутгийн бодлого нь:

  1. Тухайн улс орны бүс нутгууд, ялангуяа нийслэл хот, түүнээс алслагдсан бүс нутгууд хоорондын тэнцвэрт бус байдлыг багасгах арга хэмжээ юм. 
  2. Онц хүндрэлтэй нөхцөлд байгаа хот, хотхон бусад харьцангуй жижиг суурин газруудад Засгийн Газраас үзүүлэх тусламж дэмжлэг юм.

Монгол улсын нийт хүн ам /1990-2017/:

    Монгол Улсын нийт хүн ам 2017 онд 3.2 сая болж, 1990 онтой харьцуулахад 1.0 саяар (47.6%) өслөө. Улсын хэмжээнд 2017 онд 75.3 мянган хүүхэд төрснөөс 73.7 мянга (98.0%) нь Монгол Улсад, 1.6 мянга (2.0%) нь гадаадад төрсөн байна.

Хүснэгт 1.Бүс нутгийн хүн амын тоо, мян.хүн /1990-2017 он/

Бүс нутаг

1990

1995

2000

2005

2010

2015

2016

2017

Баруун бүс

426.1

423

413.6

383.9

357.1

390.6

393.1

400.8

Хангайн бүс

491.1

531.2

550.2

526.9

521.7

577.3

582.8

593.7

Төвийн бүс

437.4

437.7

444.4

431.5

450.7

485.5

492.5

504.3

Зүүн бүс

212.6

209.1

200.2

192.8

186.9

208.1

211.1

216.2

Улаанбаатар

586.2

642

794.7

1016

1244.4

1396.3

1440.4

1463

Хүснэгт 2.Бүс нутгийн хүн амын нягтшил, 1 км2-д ноогдох хүн /1990-2017 он/

Бүс нутаг

1990

1995

2000

2005

2010

2015

2016

2017

Баруун бүс

1.0

1.0

1.0

1.0

0.9

0.9

0.9

1.0

Хангайн бүс

1.3

1.4

1.4

1.4

1.4

1.5

1.5

1.5

Төвийн бүс

0.9

0.9

0.9

0.9

1.0

1.0

1.0

1.1

Зүүн бүс

0.7

0.7

0.7

0.7

0.7

0.7

0.7

0.8

Улаанбаатар

124.7

136.6

169.1

205.4

264.8

297.1

306.5

311.3

Бүсчилсэн хөгжлийн өнөөгийн байдал:

  1. Эдийн засгийн хөгжлийн түвшин, үр өгөөжийг илэрхийлэгч нэг хүнд ногдох ДНБ-ий өсөлт Баруун, Хангайн бүсэд 2013 он хүртэл өсөөд буурсан, УБ, Төв ба Зүүн бүсэд аажмаар өсч буй хандлага (УБ-аас бусад нь улсын дундажаас доогуур )
  2. Нэг хүнд ногдох ДНБ-ий Баруун бүс хамгийн доогуур (46.9%), Хангайн бүс, Төвийн бүс дундаж (60 гаруй%), Зүүн бүс ба (80.8%) Улаанбаатарын бүсэд өндөр (46.3%), хүн амын амьдралын түвшин ялгаатай, тэгш бус байдал 2010 оноос нэмэгдэх хандлагатай болжээ.
  3. Хүн амын ажил эрхлэлтийн түвшин Баруун бүсэд буурах, Хангайн ба Зүүн бүсэд өсөх, Төв ба УБ-ын бүсэд тогтворжих хандлагатай байна.
  4. Хүн амын ажилгүйдлын түвшин Баруун ба Төв, Зүүн бүсэд буурсан нь, хүн ам шилжин явсан Улаанбаатар, Хангайн (Эрдэнэт) бүсэд өссөн нь хүн ам олноор шилжин ирсэнтэй холбоотой.
  5. Ядуурлын түвшин: Хамралтын (20-36%) хүрээгээр бүх бүсэд нэмэгдсэн.
  6. Хөгжлийн түвшний ерөнхий индекс улсын дундаж (0339), Баруун, Зүүн бүсэд хамгийн доогуур (0177-0182), Хангайн, Төвийн бүсэд дундаж (0251-0307), УБ-ын бүсэд  (0521) өндөр байна.
  7. Бүс нутгийн хүн амын бүтээмж  (бизнэсийн ЭЗБӨЧСТ) Төвийн бүсийн Дархан, Өмнөговь, Баруун бүсийн Увс, Баян-Өлгий, Зүүн бүсийн Дорнод, Хангайн бүсийн Орхон, Хөвсгөл аймгууд харьцангуй өндөр 70-100%, бусад аймгууд 40-60%-ийн зэрэгтэй байна.
  8. Монголын эдийн засгийн орон зай үндсэндээ бэлчээрийн мал аж ахуйн байршилт зонхилсон хэвээр байна. /УБ-аас бусад бүсэд ХАА-н салбар ДНБ-ний 35-45% эзэлж байна/
  9. Төв ба Хангайн бүсээс бусад бүсэд ХАА-н дараа худалдаа, үйлчилгээний салбар орж байна. Боловсруулах үйлдвэр бага хөгжсөн.
  10.  Эдийн засгийн орон зай дахь байгаль, бэлчээрийн үр өгөөж тун бага байна. Жишээ нь: rent буюу ашиг 1 га-д 2 ам.доллар;
  11.  Бүс хоорондын хүн амын тархалтад Төвийн бүс буюу Өмнөт Говийн бүсэд шилжсэн мэдэгдэхүйц өөрчлөлт орсон. УБ-аас бусад бүсэд хүн амын өсөлт (1.5-3%) буурах хандлагад орсон. Эдийн засгийн идэвхтэй хүн амын тоо мөн 2010 оноос хойш УБ, Төв (Дархан, Өмнөговь), Хангайн бүс (Орхон)-ээс бусад бүх аймагт буурч байна. Энэ нь хүн ам Төв рүү буюу УБ, Дархан, Эрдэнэт чиглэн шилжиж буй нь буюу газар нутаг эзэнгүйдэх хандлагатай болж байгааг харуулж байна.
  12.  Бүс нутгийн аж ахуйн бөөгнөрөл, төрөлжилтийн индекс (1-ээс их бол төрөлжсөн)-ийг УБ, Дархан, Эрдэнэтийг хасч, ойролцоогоор тооцвол бүх бүсэд мал аж ахуй, худалдаа үйлчилгээгээр төрөлжсөн гэж үзэхээр байна. Гэхдээ эдгээр салбарын таваарлаг чанар буюу нэмэгдсэн өртөг доогуур (0,5-аас бага) зөвхөн аймгуудаас УБ руу, эргээд УБ-аас аймгууд (Дархан, Эрдэнэт) руу бараа түүхий эдийн солилцоо явагдаж буй учир “Бүсүүд төрөлжөөгүй”, эдийн засгийн адил төстэй бүтэцтэй байна.
  13.  Хөдөлмөрийн нутаг дэвсгэрийн хуваарь, бүс нутгийн хоршилт хөгжөөгүй, УБ, Дархан, Эрдэнэт, Өмнөговь тэдгээрийг холбосон улсын гол тэнхлэг рүү татагдсан орон зайн бүтэц, зохион байгуулалт хэвээр байна.  

Монгол улсын эдийн засгийг бүсчлэн хөгжүүлэх чиглэлээр үндэсний хөгжлийн газраас хийж буй ажлууд:

  • “Бүсчилсэн хөгжлийн бодлого ” боловсруулах, бэлтгэл ажлыг хангах Ажлын хэсэг байгуулагдсан.
  • Бүсчилсэн хөгжлийн орон нутгийн хэлэлцүүлгийг Баруун бүсийн 5 аймаг, Хангайн бүсийн Хөвсгөл, Орхон, Булган, Баянхонгор аймаг, Төвийн бүсийн Сэлэнгэ, Төв аймагт зохион байгуулаад байна.
  • Бүсчилсэн хөгжлийн бодлого боловсруулах ажлын хүрээнд Шинжлэх Ухааны Академи, БХБЯ-ны ГЗБГЗЗГ, олон улсын GIZ, JICA, KOICA, TICA, ӨМӨЗО-ны Үндэсний Хөгжил Шинэчлэлийн Хороотой хамтран ажиллах Санамж бичиг байгуулсан.
  • Монгол Улсын байгалийн нөхцөл нөөцийн, хөдөө аж ахуйн болон уул уурхайн бүтээгдэхүүний түүхий эдийн нөөцийн зураглалыг ArcGIS программ дээр боловсруулсан байна.

Бүс нутгийн хөгжлийн бодлогыг тодорхойлж байсан нөхцлүүд (1990 оноос өмнөх байдлаар):

  • Далайд гарцгүй (Land locked) улс
  • Зах зээл муутай (зөвхөн өөрийн зах зээлийн багтаамжийн тухай ойлголттой байсан)
  • Дэд бүтцийн хөгжил муу
  • Хоёр их хөршөөс улс төр болон эдийн засгийн хувьд хараат (ээлжлэн) байдалтай, бие даасан шийдвэр гаргах бололцоогүй
  • Хаалттай, төвлөрсөн эдийн засагтай
  • Мэдээлэлжилт сул хөгжсөн (мэдээлэл солилцоо, мэдээлэл түгээх систем хаалттай, хяналттай чөлөөт бус)
  • Ашигт малтмалын эрэл, хайгуул, судалгааны мэдээлэл хомс Дэлхийн уул уурхайн салбарынханы болон хөрөнгө оруулагчдын анхаарлыг татах, сонирхол төрүүлэхүйц томоохон орд газар ховор (Эрдэнэтийг эс тооцвол)
  • Эдийн засгийн болон санхүүжүүлэх чадвар сул

Товч дүгнэлт:

  • Монгол Улсын Баруун, Хангайн, Төвийн, Зүүн, Улаанбаатарын бүсийн хөгжлийн хөтөлбөрүүдийн хэрэгжих хугацаа буюу нэгдүгээр үе шат 2006-2010онд, хоёрдугаар үе шат 2011-2015 онд дууссан.
  • Бүсүүдийн тулгуур төвөөр тогтоосон 8 хотын тусгайлсан ерөнхий төлөвлөгөө үндсэндээ хэрэгжээгүй.
  • Бүсчилсэн хөгжлийн түвшин хангалтгүй доогуур байна.
  • Хот хөдөөгийн хүн амын амьдралын түвшний ялгаа ихэссэн хандлага байна.
  • Бүсүүдийн хоорондох эдийн засаг, нийгмийн уялдаа холбоо, тэнцвэрт байдал алдагдаж байна.
  • 2001 онд Монгол Улсын Бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалыг баталсанаас хойш улсын эдийн засаг, нийгэм, байгаль орчны төлөв байдалд ихээхэн өөрчлөлт гарснаас гадна хөрш орнууд болон гадаад эдийн засгийн орчин нөхцөл ихээхэн өөрчлөгдсөн.
  • Бүсчилсэн хөгжлийн бодлого, үйл ажиллагааг тодорхойлох, төлөвлөхөөс эхлээд, түүнийг хэрэгжүүлэхэд төр, төрийн бус байгууллага, иргэн,  аж ахуйн нэгж, эрдэм шинжилгээ судалгааны байгууллага,  иргэний нийгмийн харилцан зөвшилцөл, хамтын оролцоо, дэмжлэгийг бүрэн хангаж ажиллах хэрэгтэй.

Бүсчилсэн хөгжлийн бодлогын судалгаа, шинжилгээнээс гарсан дүгнэлтүүд:

  • Гадаад орны эрдэмтэн судлаачид, ялангуяа хөрш хоёр улс, бүс нутгийн орнуудын туслалцаа, дэмжлэгийг авч хамтран ажиллах;
  • Эдийн засгийн хөгжлийг бүсчлэн зохицуулах асуудлыг хүн амын нийгмийн хөгжил, шилжих хөдөлгөөн, төвлөрлийг сааруулах зорилттой хамтад нь авч үзэж цогцоор шийдвэрлэх;
  • Бүсчилсэн хөгжлийн зохицуулалтыг дэмжих /төр, төрийн бус байгууллага, мэргэжлийн холбоодын түвшинд/ урьдахаас илүү үр нөлөөтэй, хэрэгжих боломжтой, ойлгомжтой  арга механизмыг судалж  тогтоон, бодлогод тусгах;
  • Бүсчилсэн хөгжлийн бодлого, хөтөлбөрийн төлөвлөлт, хэрэгжүүлэх эрх зүй, эдийн засаг, удирдлага, зохицуулалтын орчинг бүхэлд нь шинэчлэх. Тухайлбал:
  • Эдийн засгийн хөгжлийг бүсчлэн зохицуулах асуудлыг хүн амын нийгмийн хөгжил, шилжих хөдөлгөөн, төвлөрлийг сааруулах зорилттой хамтад нь авч үзэж цогцоор шийдвэрлэх;
  • Олон улсын шилдэг туршлага ялангуяа орчин үеийн “бодлогын судалгаа”-ны арга зүй, практик шийдлийг өргөн ашиглах;
  • Монгол орны өвөрмөц онцлог, өнөөгийн зах зээлийн нөхцөл дэх бүсчилсэн хөгжлийн мөн чанар, шалгуур үзүүлэлтэд нийцсэн хэрэгжилтийн үр нөлөөтэй, тогтвортой арга механизмыг тодорхойлоход онцлон анхаарах;

Хилийн боомт, чөлөөт бүс

Боомт: Улсын хилээр нэвтрэх зорчигч тээврийн хэрэгсэл, бараа болон мал амьтан, ургамал, тэдгээрийн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнд хилийн хяналтын байгууллага хяналт хийх зориулалтаар тусгайлан тогтоож, төхөөрөмжилсөн газрыг хилийн боомт гэнэ.

Зураг 1. Монгол улсын /ОХУ-БНХА/-тай хиллэж буй хилийн боомтуудын байршил

Монгол улсын хилийн боомтын өнөөгийн байдал,түүний эрх зүйн талаар:

    Монгол Улс нь авто замын 39, төмөр замын 3, агаарын замын 4, бүгд 46 хилийн боомттой ба эдгээрийн 29 боомт нь Монгол-Оросын улсын хилийг нэвтрэх чиглэлд, 13 боомт нь Монгол-Хятадын улсын хилийг нэвтрэх чиглэлд, 4 боомт нь олон улсын чиглэлд нислэг хийх онгоцны буудалд байна. Үүнээс 2018 онд Монгол-Оросын хилийг нэвтрэх чиглэлд 10, Монгол-Хятадын хилийг нэвтрэх чиглэлд 13, агаарын замын 2, бүгд 25 боомт нээгдэж ажиллаж бусад боомтууд 21 боомт нь ажиллах хэрэгцээ шаардлага гараагүй учраас нээгдэж ажиллаагүй байна.

Үүнд:

  • Төмөр замын 3 боомт /олон улсын зэрэглэлээр-2, хоёр талын зэрэглэлээр-1/,
  • Автозамын 20 боомт /олон улсын зэрэглэлтэй байнгын горимоор 7, хоёр талын зэрэглэлтэй байнгын горимоор 9, хоёр талын зэрэглэлтэй түр горимоор 4/,
  • Агаарын замын 2 боомт  /Буянт-Ухаа, Чойбалсан/. 
Дээш буцах