Хот байгуулалтын хэлтэс
Зорилго:
Хот байгуулалтын талаар төрөөс баримтлах бодлого, хууль тогтоомж, хүн амын нутагшилт, суурьшлын хөгжлийн ерөнхий төсөл, бүс нутаг, аялал жуулчлал, дэд бүтцийн төсөл, чөлөөт бүс, хот, тосгоны хөгжлийн ерөнхий төлөвлөгөө, хотыг дахин хөгжүүлэх төсөл болон бусад үе шатны баримт бичгийг боловсруулах, улсын хэмжээнд хэрэгжүүлэх ажлыг удирдан зохион байгуулахад оршино.
Үндсэн чиг үүрэг:
- Хот байгуулалтын талаар төрөөс баримтлах бодлого, хууль тогтоомжийг хэрэгжүүлэх, сурталчлах, биелэлтийг хангах, тэдгээрийг боловсронгуй болгох судалгаа, саналыг боловсруулах;
- Нутаг дэвсгэрийн төлөвлөлт, хот байгуулалтын судалгаа хийх, хүн амын нутагшилт, суурьшлын хөгжлийн ерөнхий төсөл, бүс нутаг, аялал жуулчлал, дэд бүтцийн төсөл, чөлөөт бүс, хот, тосгоны хөгжлийн ерөнхий төлөвлөгөө, хотыг дахин хөгжүүлэх төсөл болон бусад үе шатны баримт бичгийг боловсруулах, хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах, харилцан уялдааг хангах, мэргэжлийн удирдлага, зөвлөгөө, арга зүйгээр хангах, хяналт тавих, дүн шинжилгээ хийх, үр ашгийг нэмэгдүүлэх ажлыг зохион байгуулах;
- Хот байгуулалт, хот суурин газрыг дахин хөгжүүлэх үйл ажиллагаанд баримтлах эрх зүйн болон норм, нормативын баримт бичгийг боловсруулах, мөрдүүлэх, сурталчлах, мэдээлэх ажлыг зохион байгуулах, биелэлтэд хяналт тавих;
- Салбарын хүний нөөцийн хэрэгцээг тодорхойлох, боловсон хүчнийг бэлтгэх, мэргэжилтнүүдийг сургах, мэргэшлийг нь дээшлүүлэх арга хэмжээг авч хэрэгжүүлэх;
- Хот байгуулалтын баримт бичиг боловсруулах эрх олгох, сунгах, хүчингүй болгохтой холбоотой бичиг баримтыг хүлээн авах, бүртгэх, хянах, эрх авсан хуулийн этгээдтэй гэрээ байгуулах, үйл ажиллагаанд хяналт тавих, дүгнэлт өгөх, тайланг хүлээн авах, мэдээллийн сан хөтлөх;
- Хот байгуулалтын баримт бичигт экспертизийн дүгнэлт гаргах ажлыг зохион байгуулах, үйлчилгээ үзүүлэх, иргэн, хуулийн этгээдийг сонгон шалгаруулж, хот байгуулалтын баримт бичигт экспертиз хийх экспертийн эрх олгох, хяналт тавих;
- Аймаг, нийслэл, хотын ерөнхий архитектор болон орон нутаг дахь хот байгуулалтын асуудал эрхэлсэн албыг мэргэжил, арга зүйн удирдлагаар хангах.
Хүснэгт 1. Хот байгуулалтын хэлтсийн албан хаагчдын нэрс
№ |
Албан тушаал |
Албан хаагчдын нэрс |
Утасны дугаар |
Өрөөний дугаар |
1 |
Хэлтсийн дарга |
Б.Одбаатар |
70003337 |
209а |
2 |
Хүн амын нутагшилт, суурьшил, бүс нутгийн төлөвлөлт хариуцсан ахлах мэргэжилтэн |
Х.Мөнх-Энэрэл |
70003959 |
206 |
3 |
Хот байгуулалтын норм дүрмийн хэрэгжилт, тусгай зөвшөөрлийн асуудал хариуцсан ахлах мэргэжилтэн |
А.Энхнаран |
||
4 |
Нийгэм, эдийн засгийн төлөвлөлт хариуцсан мэргэжилтэн |
|||
5 |
Хот, суурины газар зохион байгуулалт, төлөвлөлт асуудал хариуцсан мэргэжилтэн |
Э.Бүжинлхам |
||
6 |
Газар зүй, экологи, ногоон байгууламжийн төлөвлөлтийн асуудал хариуцсан мэргэжилтэн |
О.Чинбаяр |
||
7 |
Дэд бүтцийн төлөвлөлтийн асуудал хариуцсан мэргэжилтэн |
Т.Сүмбэр |