🇲🇳 2025 ОНД 8544 ИРГЭНД ГАЗАР ӨМЧЛҮҮЛНЭ



📍Монгол Улсын Засгийн газрын 2025 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 119 дүгээр тогтоолоор нийт 8544 иргэнд газар өмчлүүлэхээр шийдвэрлэгдсэн байна.

📌 Энэ шийдвэр нь “Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай” хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.2-т үндэслэсэн бөгөөд аймаг, нийслэлийн саналыг харгалзан үзэж өмчлүүлэх газрын нийт хэмжээ, байршил, зориулалтыг Засгийн газар тогтоодог.

🔍Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуульд заасны дагуу иргэнд гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар өмчлүүлэх газар нь түүний байршил, зориулалтаас хамааран нийслэлд 0.07 хүртэл га, аймгийн төвд 0.35 хүртэл га, сумын төв, тосгонд 0.5 хүртэл га хэмжээтэй байна.

🌐 Иргэд та бүхэн газрын мэдээлэл, шийдвэрийн дэлгэрэнгүйг egazar.gov.mn цахим систем болон Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газрын цахим хуудас доорх QR кодоор авах боломжтой