ГЕОДЕЗИ, ЗУРАГ ЗҮЙН ТУХАЙ ХУУЛИЙН ШИНЭЧИЛСЭН НАЙРУУЛГЫН ТӨСЛИЙН ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газрын даргын 2025 оны А/148 дугаар тушаалаар тус газрын газар, нэгжийн дарга, ахлах мэргэжилтэн, Дундговь, Өвөрхангай, Булган, Баян-Өлгий аймгийн ГХБХБГ-ын удирдлага болон мэргэжилтэн, Монголын Геодези, фотограмметр, зураг зүй холбоо төрийн бус байгууллагын тэргүүн, удирдах зөвлөлийн гишүүн, геодези, зураг зүйн салбарын Зөвлөх инженерүүдээс бүрдсэн Ажлын хэсэг байгуулагдаж Геодези, зураг зүйн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл, дагалдах хуулийн төслийг боловсрууллаа.

Хууль тогтоомжийн тухай хуулийн дагуу хуулийн төсөлд олон нийтийн санал авахаар тус газрын цахим хуудаст байршуулж, хуулийн төсөлд эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөх иргэн, хуулийн этгээдийн төлөөлөл, төрийн болон төрийн бус байгууллагын төлөөллөөс санал авах хэлэлцүүлгийг 2025 оны 06 дугаар сарын 03-ны өдөр, 06 дугаар сарын 05-ны өдрүүдэд зохион байгууллаа.

Тус хэлэлцүүлэгт 8 төрийн байгууллага, 2 төрийн бус байгууллага, тусгай зөвшөөрөлтэй 8 аж ахуйн нэгжийн төлөөлөл оролцож Геодези, зураг зүйн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл, дагалдах хуулийн төсөлд санал, зөвлөмж өгч оролцлоо.

Энэ мэдээнд сэтгэгдэл үлдээнэ үү