СЕМИНАРТ УРИХ ТУХАЙ
2025.05.14-ний өдрийн 09:00 цагт /Улаанбаатарын цагаар/ Монголын Гео-мэдээллийн холбоо, АНУ-ын Висконсин-Мадисоний их сургуулийн Байгаль орчны хамгаалал, тогтвортой байдлын орон зайн шинжилгээний лаборатори (SILVIS LAB)-той хамтран ажиллах санамж бичгийн хүрээнд зохион байгуулагдах ээлжит цахим семинар болно.
Семинарын хөтөлбөр:
1.Танилцуулга – Г.Анхбаяр, ГЗБГЗЗЕГ-ын Газрын мониторингийн хэлтсийн ахлах мэргэжилтэн,
2.Уур амьсгалын өөрчлөлт, газрын доройтол, биологийн олон янз байдлыг харгалзсан нэгдмэл газар зохион байгуулалтын төлөвлөгөө - П.Гэрлээ, Дорнод Монголын хуурай хээрийн тогтвортой ландшафт, биологийн олон янз байдлын хамгаалал төслийн Газар зохион байгуулалтын мэргэжилтэн /Integrated Land Management Plans Considering Climate Change, Land Degradation, and Biodiversity Conservation/,
3.Дагуурын бүс нутаг дахь хүн ба зэрлэг амьтдын зөрчил ба хамт оршихуй - Др. Анастасия Кирилюк Silvis Lab-ийн судлаач /Human-wildlife conflicat mitigation and co-existence-in Dauria ecoregion/.
Семинар нь Zoom платформоор зохион байгуулагдана.
Цахим хаяг:
Meeting ID: 6172939962
Passcode: 1234.
Энэ мэдээнд сэтгэгдэл үлдээнэ үү