ДОРНОГОВЬ, ГОВЬСҮМБЭР АЙМГИЙН ГАЗРЫН ХАРИЛЦАА, БАРИЛГА, ХОТ БАЙГУУЛАЛТЫН ГАЗАРТ АЖИЛЛАЖ БАЙНА

Энэ хүрээнд Дорноговь аймгийн газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын үйл ажиллагаатай танилцаж, аймгийн нийт албан хаагчидтай уулзалт хийлээ.

Тус уулзалтаар аймгийн ГХБХБГ-ын албан хаагчдын зүгээс цахим системийн хүчин чадал, хурдыг сайжруулах, албан хаагчдын цалин хангамжийг нэмэгдүүлэх зэрэг шийдвэрлэх шаардлагатай асуудлуудыг хүсэлт тавьж, санал солилцлоо.
Мөн Говьсүмбэр аймгийн ГХБХБГ-ын ажлын байраар шинээр засвар хийж ашиглахаар төлөвлөж буй барилгатай газар дээр нь танилцаж, цаашид төлөвлөж буй ажлуудтай танилцав.
Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газраас 2025 оныг “Иргэдийн итгэлийг хүлээсэн төрийн үйлчилгээний жил” болгон зарласантай холбогдуулан Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын албан хаагчдад дараах зөвлөмж, чиглэлүүдийг өгч ажиллаа. Үүнд:


Мөн ГЗБГЗЗЕГ-аас УИХ-д өргөн барихаар боловсруулж буй Хаягжуулалтын тухай хуулийн төсөл, Геодези, зураг зүйн тухай хуулийн төсөл болон газрын нэгдмэл сангийн удирдлагын нэгдсэн цахим системд хийгдэж байгаа хөгжүүлэлт, албан хаагчдын ажиллах орчныг сайжруулах, техник тоног төхөөрөмжийг шинэчлэх чиглэлээр хийж байгаа цаг үеийн шинжтэй ажлуудын талаар мэдээлэл өглөө.

Энэ мэдээнд сэтгэгдэл үлдээнэ үү