ТӨРИЙН АРХИВУУДЫН 2024 ОНЫ ҮЙЛ АЖИЛЛАГААНД ХИЙСЭН ХЯНАЛТ, ШИНЖИЛГЭЭ-ҮНЭЛГЭЭГЭЭР ГЗБГЗЗЕГ-ЫН ТӨРИЙН АРХИВ НЬ ТЭРГҮҮН БАЙРАНД ШАЛГАРЛАА

Архивын ерөнхий газрын даргын 2022 оны А/51 дүгээр тушаалаар баталсан “Төрийн архивын үйл ажиллагаанд хяналт, шинжилгээ-үнэлгээ хийх журам”-д заасны дагуу улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа 21 аймгийн төрийн архив, Нийслэл, төв, төрөлжсөн, тусгай 16-н төрийн архивуудын үндсэн үйл ажиллагаанд жил бүр хяналт, шинжилгээ-үнэлгээг хийж өндөр оноо авсан төрийн архивыг шалгаруулдаг.

Төрийн архивууд нь үндсэн үйл ажиллагааны талаарх бичвэр тайланд тухайн оны гүйцэтгэлийн төлөвлөгөө, төлөвлөгөөний биелэлт, төрийн архивын үндсэн үйл ажиллагааны ерөнхий мэдээлэл, үйл ажиллагааны статистик тоо мэдээ, хууль тогтоомж, тогтоол шийдвэрийн хэрэгжилтийг загварын дагуу гарган Архивын ерөнхий газарт хүргүүлэн үнэлүүлдэг.

Төрийн архивуудын 2024 оны үйл ажиллагаанд хийсэн хяналт, шинжилгээ-үнэлгээний дүнгээр Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газрын төрийн архив хамгийн өндөр оноогоор тэргүүн байранд шалгарч Архивын ерөнхий газраас батламж гардан авлаа.
Энэ мэдээнд сэтгэгдэл үлдээнэ үү