Дэлгэрэнгүй мэдээлэл авах эх сурвалж:

Мэдээлэл хариуцагч: Г.Золзаяа

Газрын мониторингийн цахим систем

Газрын мониторингийн цахим систем нь:

  • Газрын төлөв байдал, чанарын захиалгат хянан баталгаа
  • Газрын төлөв байдал, чанарын улсын хянан баталгаа
  • Газар хамгаалах, нөхөн сэргээх
  • Газарт учруулсан хохирол
  • Бэлчээр
  • Зайнаас тандан судлал гэсэн дэд цэсүүдээр газрын мониторингийн үйл ажиллагааг эрхэлж, улсын хэмжээнд нэгдсэн мэдээллийн сан үүсгэдэг.

2025 онд Газрын мониторингийн цахим системд шинээр хөгжүүлэлтүүдийг хийсэн.

1. Газрын кадастрын цахим системд бүртгэлгүй газарт захиалгат хянан баталгааны үйл ажиллагааг цахимжуулсан

2. Газрын нэгдмэл сангийн тайлангийн 9, 10 дугаар тайланг Газрын мониторингийн цахим системд мэдээллийн сан үүсгэж, тайлагнах боломжтой болсон.

3. Зайнаас тандан судлал шинэ цэсийг хөгжүүлж, нисгэгчгүй нисэх төхөөрөмжийн зургийн мэдээллийн сан үүсгэх, www.egazar.gov.mn цахим хуудсаар гаргах боломжтой болсон.

4. Бэлчээрийн фото мониторингийн судалгааг хийх гар утасны аппликейшн хөгжүүлж, хэрэглээнд нэвтрүүлсэн.

Фото мониторингийн аргаар үнэлсэн ажлын 2025 оны ТАЙЛАН

БЭЛЧЭЭРИЙН ГАЗРЫН ӨӨРЧЛӨЛТИЙГ

ФОТО МОНИТОРИНГИЙН АРГААР ҮНЭЛСЭН

АЖЛЫН 2025 ОНЫ ТАЙЛАН

Бэлчээрийн газрын төлөв байдал, чанарын өөрчлөлтийг тогтсон хугацаанд тогтмол хянах, өөрчлөлтийг илрүүлэх, урьдчилан сэргийлэх, ашиглалтыг тохируулах, үнэлэлт, дүгнэлт өгөх, холбогдох мэдээллийн санг үүсгэн хэрэглэгчдийг мэдээллээр хангах, бэлчээрийн газрын хөрсийг нөхөн сэргээх үйл ажиллагааг хэрэгжүүлэх, газар зохион байгуулалтын төлөвлөгөөг боловсруулахад суурь мэдээлэл болгох зорилгоор бэлчээрийн газрын өөрчлөлтийг фото мониторингийн аргаар үнэлэх ажлыг улсын хэмжээнд 9 дэх жилдээ зохион байгуулан ажиллаа.

Зорилго, ач холбогдол:Бэлчээрийн төлөв байдал, чанарын өөрчлөлтийн явцыг хянах, цаг тухайд нь илрүүлэх, урьдчилан сэргийлэх, ашиглалтыг тохируулах, үнэлэлт, дүгнэлт өгөх, мэдээллийн сан үүсгэх, хэрэглэгчдэд мэдээлэл өгөх, газар зохион байгуулалтын төлөвлөгөөг боловсруулах, хэрэгжилтэд хяналт тавихад суурь мэдээлэл болгож байна.

Хэрэглээний давуу тал:Бэлчээрийн газарт фото мониторинг хийх аргын давуу тал нь богино хугацаанд нэг дор олон мэдээллийг цуглуулах, хэрэглэхэд энгийн, зардал багатай, сэргэн ургалт, доройтлын урт, богино хугацааны өөрчлөлтийг харуулдагт оршино.

Журам заавар:Газрын харилцаа, геодези, зураг зүйн газрын 2015 оны 05 дугаар сарын 26-ний өдрийн А/105 тоот тушаалаар “Бэлчээрийн газрын өөрчлөлтийг фото мониторингийн аргаар үнэлэх журам”, “Бэлчээрийн газарт фото мониторинг хийх аргачилсан заавар”-ыг боловсруулан батлуулж, холбогдох гарын авлага, ном, мониторинг хийх багаж, бусад хэрэгслийг хангасан байна.

“Бэлчээрийн газарт фото мониторинг хийх аргачилсан заавар”, 2025 оны А/186 дугаар тушаалаар “Газрын мониторингийн цэгийг шинээр байгуулах шаардлага, шалгуур үзүүлэлтийг тодорхойлох аргачлал”, 2025 оны А/241 дүгээр тушаалаар “Бэлчээрийн фото мониторингийн цэгийг төлөөлөх талбайг зураглах аргачилсан заавар”, 2025 оны А/385 дугаар тушаалаар “Газрын доройтол тодорхойлох аргачлал”, 2025 оны А/399 дүгээр тушаалаар “Газрын төлөв байдал, чанарыг сайжруулах, доройтол бохирдлыг бууруулах аргачлал”-ыг мөрдөх.

Програм хангамж болон :

1. Мониторингийн судалгааны мэдээллийг “Sample point” программаар боловсруулж байна.

2. Бэлчээрийн фотомониторингийн судалгааны өгөгдлийг цуглуулах гар утасны аппликейшн.

3. Газрын мониторингийн цахим системийн “Бэлчээр” цэс.

4. Газрын нэгдмэл сангийн удирдлагын нэгдсэн цахим систем (Egazar.gov.mn)-ийн Бэлчээрийн газрын төлөв байдлын статистик цэс.

Статистик тоо баримт: Монгол улс 156’411’575 га газар нутагтай бөгөөд нүүдлийн мал аж ахуйд суурилсан ахуйн соёл, эдийн засгийн түшиг тулгуур, малчдын амьжиргааны эх үүсвэр болсон бэлчээр 130’241’836 га буюу нь 83 хувийг эзэлж байна.

Дээрхи бэлчээрийн газарт бэлчээрийн фото мониторингийн аргаар 5252 мониторингийн цэгт хүн, малын ашиглалтын үр нөлөөг илрүүлэх зорилгоор бэлчээрийн төлөв байдлыг тодорхойлон гаргасан.

Үр дүн:2025 оны байдлаар 21 аймгийн 319 сум, нийслэлийн 6 дүүргийн нутаг дэвсгэрт бэлчээрийн газрыг төлөөлсөн нийт 5314 фото мониторингийн цэг байгаагаас 2025 онд 5252 цэгт хээрийн судалгаа хийж, бэлчээрийн төлөв байдлыг үнэлэн Газрын мониторингийн цахим системд судалгааны үр дүнг оруулж, https://egazar.gov.mn/map цахим хуудсаар хэрэглэгчдэд нээлттэй хүргэж байна.

Зураг. 2025 оны бэлчээрийн газрын төлөв байдал

Бэлчээрийн фото мониторингийн 2025 оны судалгааны үр дүнд 539 мониторингийн цэг буюу 10.2% нь байгалийн унаган төрхөө алдаагүй, 2656 мониторингийн цэг буюу 50.5% нь бага зэрэг өөрчлөгдсөн, 969 мониторингийн цэг буюу 18.4% нь дунд зэрэг өөрчлөгдсөн, 664 мониторингийн цэг буюу 12.6% нь хүчтэй өөрчлөгдсөн, 424 мониторингийн цэг буюу 8% нь маш хүчтэй өөрчлөгдсөн байна.

2017-2025 оны бэлчээрийн төлөв байдлын өөрчлөлт, хувь

2017 – 2025 оны бэлчээрийн сэргэх чадавхид дүн шинжилгээ хийвэл байгалийн унаган төлөв байдлаа алдаагүй буюу I ангиллын бэлчээр эрс багассан, II болон III ангиллын бэлчээрийн эзлэх хувь өссөн, хүчтэй болон маш хүчтэй доройтсон бэлчээр нэмэгдэх хандлагатай байна.

Бэлчээрийн сэргэх чадавхийн ангилал

Хандлага

(2017-2025 он)

2017 он

2018 он

2019 он

2020 он

2021 он

2022 он

2023 он

2024 он

2025 он

1

I-Байгалийн унаган төлөв байдлаа алдаагүй

30%

19%

17%

11.8%

11.8%

11.0%

11.0%

11%

10.5 %

2

II - Байгалийн унаган төлөв байдлаас бага зэрэг өөрчлөгдсөн

54%

38%

35%

43.1%

44.6%

45.2%

45.7%

46%

50.5%

3

III - Бэлчээрийн ургамлын бүтэц, бүрэлдэхүүн болоод бүтээмжийн хувьд нилээд өөрчлөгдсөн

12%

19%

22%

21.4%

18.2%

17.6%

19.6%

21.2%

18.4%

4

IV- Бэлчээр хүчтэй доройтож, унаган зүйл ургамлууд устаж, түрэгч ургамлууд нэмэгдсэн

4%

20%

21%

17.5%

17.5%

16.0%

17.0%

16.2%

12.6%

5

V- Бэлчээр маш хүчтэй өөрчлөгдсөн

0%

4%

5%

6.2%

7.9%

10.2%

6.6%

5.6%

8%

Нийт хувь

100

100

100

100

100

100

100

100

100

Тус ажлын үр дүнд бэлчээрийн төлөв байдал нь бага, дунд, хүчтэй, маш хүчтэй доройтсон талбайн хэмжээ 116’566’443 га буюу 89.5 хувь нь ашиглалтын нөлөөлөлд тодорхой хэмжээгээр өртсөн байна.

Төлөвлөгөөт хянан баталгаа

ТӨЛӨВЛӨГӨӨТ ХЯНАН БАТАЛГАА

Газрын төлөв байдал, чанарын төлөвлөгөөт хянан баталгаа

Газрын тухай хуульд зааснаар газрыг үр ашигтай, зохистой ашиглах, хамгаалах үйл ажиллагаанд төрийн хяналтыг тасралтгүй хэрэгжүүлэх зорилгоор газрын төлөв байдал, чанарын тогтвортой, гол үзүүлэлтүүдийг хууль тогтоомжид заасан хугацаанд давтан тодорхойлж улсын хяналтад авсан анхны үзүүлэлтүүдтэй харьцуулан дүгнэлт гаргахыг газрын төлөв байдал, чанарын улсын хянан баталгаа гэнэ.

Газрын тухай хуулийн 58 дугаар зүйлд заасан газрын төлөв байдал, чанарын төлөвлөгөөт хянан баталгааг ГЗБГЗЗЕГ-аас 2025 онд Баян-Өлгий, Ховд, Увс, Завхан аймгийн 41 сумдыг хамруулж, газрын мониторингийн сүлжээний хот, тосгон, бусад суурины газрын 500 мониторингийн цэгт хийж гүйцэтгэсэн.

Ажлын хэрэгцээ шаардлага:

Тус ажлыг хэрэгжүүлснээр хот, тосгон болон бусад суурин газрын төлөв байдал, чанарын улсын хянан баталгааны ажлыг сумын төвийн хэмжээнд зохион байгуулж, ургамлан нөмрөг, хөрсөн бүрхэвч, газар ашиглалтын онцлогт тулгуурлан тодорхой нэгж талбаруудад хуваан төлөв байдлыг тодорхойлох боломж бүрдэнэ. Хянан баталгааны ажлаар тухайн үеийн газрын төрх, төлөв байдал, чанарыг газар ашиглалтын төрөл, зориулалтаас хамааруулан Монгол Улсын Газрын тухай хууль-д заасан шалгуур үзүүлэлтүүдээр тодорхойлж, нэгж талбарын сүлжээний зурагт тусгана. Үүний үндсэн дээр хянан баталгааны тайлан, дүгнэлтийг боловсруулж, нэгж талбар бүрт газрын төлөв байдлыг тодорхойлж, дүгнэлтийг гаргана.

Ингэснээр газар эзэмшигч, ашиглагчийн газрын ашиглалт, төлөв байдалд гарч буй өөрчлөлтийг бодит мэдээлэлд тулгуурлан тогтоож, байгаль орчны тэнцвэрт байдалд үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах, газрыг зөв зохистой ашиглах, хамгаалах, нөхөн сэргээх арга хэмжээг төлөвлөх, хэрэгжилтэд төрийн хяналт тавих нөхцөл бүрдэнэ.

Хянан баталгааны ажлын үр дүн нь газрын нөөц, кадастрын мэдээллийн санг баяжуулах, газарт эдийн засгийн үнэлгээ өгөх, газар зохион байгуулалтын төлөвлөгөө боловсруулах ажлын суурь мэдээлэл болохоос гадна газрын харилцааны бодлого, төлөвлөлт, зохицуулалтын олон асуудлыг шийдвэрлэхэд чухал ач холбогдолтой юм.

Ажлын үр дүн:

Энэхүү ажлын хүрээнд газрын төлөв байдал, чанарыг хээрийн судалгаагаар судлан тогтоож, өмнө нь хийгдсэн хянан баталгааны үр дүнтэй харьцуулж, газрын төлөв байдал, чанарын хянан баталгааны дүгнэлтийг боловсруулж, сүлжээний зураг, мониторингийн 500 цэгийн хувийн хэргийг бүрдүүлсэн. Энэ ажлын хүрээнд хийгдсэн судалгаа, шинжилгээний үр дүнд:

· Хот, тосгон, бусад суурин газрын 41 сумын нийт 83,527 га талбайд хянан баталгааны судалгаа зохион байгуулсан. Үүнээс 27,826 га талбайд газар ашиглалт явагдаж байсан бол 55,700 га талбайд ашиглалт явагдаагүй газрын хөрс, ургамлан бүрхэвчийн төлөв байдал, чанарыг тодорхойлсон.

· Автоген болон усны нөлөөлөл, элэгдэл эвдрэлд өртсөн нийт 2,093 га талбайг нөхөн сэргээх шаардлагатай гэж тогтоосон. Уг талбайг холбогдох 41 сумын 2026 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусган, нөхөн сэргээх, хамгаалах арга хэмжээг хэрэгжүүлэхээр төлөвлөсөн.

· Газар ашиглалттай байршлуудад агаарын зураглал хийж, боловсруулалтыг гүйцэтгэсэн.

· Газрын бүртгэл, мэдээллийн санг шинэчилж, газар ашиглалт, хот байгуулалт, дэд бүтцийн хөгжлийн төлөвлөлтөд шаардлагатай суурь мэдээллийг бүрдүүлсэн.

Газрын төлөв байдал, чанарын захиалгат хянан баталгаа

Газрын төлөв байдал, чанарын хянан баталгаа нь Газрын тухай хуулийн 58 дугаар зүйлд заасны дагуу газрын төлөв байдал, чанарын тогтвортой гол үзүүлэлтүүдийг 5 жил тутамд давтан тодорхойлох, анхны үзүүлэлтүүдтэй харьцуулан дүгнэлт гаргах үйл ажиллагаа юм. Ингэснээр газрыг үр ашигтай, зохистой ашиглах, хамгаалах үйл ажиллагаанд төрийн хяналтыг тасралтгүй хэрэгжүүлэх зорилготой.

Иргэн, хуулийн этгээд өөрийн өмчлөл, эзэмшил, ашиглалтад байгаа газрынхаа төлөв байдал, чанар, бохирдол, доройтлын судалгааг хийлгэж, эрүүл ахуй, хүнд металлын бохирдолтой эсэх талаар мэдсэнээр өөрийн эрүүл мэнд, аюулгүй байдлаа хангах, газраа хамгаалах, нөхөн сэргээх арга хэмжээг авч хэрэгжүүлж, газрын төлөв байдал чанарыг дээшлүүлэх газрынхаа үнэ цэнийг нэмэгдүүлэх боломжтой юм. Үүнийг газрын төлөв байдал, чанарын захиалгат хянан баталгаагаар хийдэг бөгөөд www.egazar.gov.mn цахим хуудсанд Дан системээр нэвтэрч, өөрийн нэгж талбарыг сонгон “Мэдэгдэх хуудас” гэсэн товчийг дарж, мэдэгдэх хуудсыг татаж авна.

geodesy and cartography image

Мэдэгдэх хуудсаа эрх бүхий мэргэжлийн байгууллагад өгч тайлан, дүгнэлт гаргуулна. Газрын төлөв байдал, чанарын захиалгат хянан баталгааны тайлан, дүгнэлтийг тухайн харъяа аймаг, нийслэл, дүүргийн байнгын шинжээч болон агентлагийн ерөнхий шинжээч хянан үзэж, дүгнэлтийг баталгаажуулдаг. Мэрэгжлийн байгууллагын жагсаалтыг www.egazar.gov.mn болон www.license.gov.mn цахим хуудсанд хандан харах боломжтой.

geodesy and cartography image

Газрын төлөв байдал, чанарын улсын хянан баталгаа хийх журмыг Засгийн газраас 2024 онд шинэчлэн баталсан бөгөөд дараах онцлох асуудлыг зохицуулж байна. Үүд:

- Шинэчлэгдэн батлагдсан журмын 2.5-д “Газар өмчлөх, эзэмших эрхийн гэрчилгээг бусдад шилжүүлэх тохиолдолд тухайн газарт хийгдсэн хянан баталгааны дүгнэлтийн хугацаа 5 жилээс хэтрээгүй бол уг дүгнэлтийг үндэслэнэ” гэж өөрчлөгдсөн тул иргэн та газраа эрх зүйн харилцаанд оруулах бүрт дахин хянан баталгаа хийлгэх шаардлагагүй болсон.

- Газар өмчлөх, эзэмших эрхийн гэрчилгээг бусдад шилжүүлэх үед хянан баталгааны дүгнэлтийг харьяа газрын байнгын шинжээчид хандан дараагийн өмчлөгч, эзэмшигчийн нэр дээр гаргуулах боломжтой болсон.

- Харин газрын зориулалтыг эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр өөрчлөн ашигласан тохиолдолд газрын төлөв байдал, чанарын хянан баталгааг заавал хийлгүүлэхээр заасан.

Газарт учруулсан хохирлын тайлан (гнст-9 маягт)

2.5.ГАЗАРТ УЧРУУЛСАН ХОХИРЛЫН ТАЙЛАН (ГНСТ-9МАЯГТ )

Улсын хэмжээнд 2025 онд нийт 3’540’453.01 га газарт хохирол учирсан байна. Үүнийг ангилан үзвэл тариалангийн 37’638.34 га, бэлчээрийн газрын 3’190’559.06 га, хот, тосгон, бусад суурин газрын 55’815.42 га, ойн сан бүхий газрын 250’124.79 га, усны сан бүхий газрын 4’324.54 га, зам, шугам сүлжээний 1’450.66 га, улсын тусгай хэрэгцээний газрын 540.20 га газарт тус тус хохирол учирсан байна.

2024 оны дүнтэй харьцуулбал 87’271.56 га буюу 2.1%-иар өссөн үзүүлэлттэй байна. (Зураг 2.5)

Зураг 2.5. Газарт учруулсан хохирлын талбайн хэмжээ, га (2024, 2025 он).

Хүснэгт 2.5.1. Газарт учруулсан хохирол

Аймаг,

н ийслэлийн нэр

Нутаг дэвсгэрийн хэмжээ (га)

Газарт учруулсан хохирлын талбай (га)

Газарт учруулсан хохирлын талбай нутаг дэвсгэрийн хэмжээнд эзлэх хувь

1

Архангай

5,531,382

62,784.78

1.14

2

Баян-Өлгий

4,570,589

22,515.39

0.49

3

Баянхонгор

11,597,680

479.77

0.00

4

Булган

4,873,300

239,876.50

4.92

5

Говь-Алтай

14,144,767

14,213.28

0.10

6

Говьсүмбэр

554,180

1,600.73

0.29

7

Дархан-Уул

327,500

10,035.10

3.06

8

Дорноговь

10,947,230

539.80

0.00

9

Дорнод

12,359,743

417,558.36

3.38

10

Дундговь

7,469,032

753,838.93

10.09

11

Завхан

8,245,566

10,040.29

0.12

12

Орхон

84,400

23,299.78

27.61

13

Өвөрхангай

6,289,533

115,903.89

1.84

14

Өмнөговь

16,538,047

3,812.67

0.02

15

Сүхбаатар

8,228,715

488,418.97

5.94

16

Сэлэнгэ

4,115,263

53,903.70

1.1

17

Төв

7,404,237

38,297.68

0.52

18

Увс

6,958,539

114,014.77

1.64

19

Ховд

7,606,038

10,132.68

0.13

20

Хөвсгөл

10,062,882

264,497.20

2.63

21

Хэнтий

8,032,506

865,455.41

10.77

22

Улаанбаатар

470,444

29,233.31

6.21

Нийт

156,411,575

3,540,453.01

2.26

2.5.1. ТАРИАЛАНГИЙН ГАЗАР

Тариалангийн газрын хохирлын тайланг салхи, усны элэгдэл эвдрэлд орсон, үржил шимийн бууралттай, мэрэгчид, хортон шавьжид нэрвэгдсэн, хүчтэй элэгдэл, эвдрэлд орсон, химийн бодис болон гербицид, песицидээр бохирдсон, хог ургамалд нэрвэгдсэн, чулуужилт, давсжилт, намагжилтад орсноос хаягдсан гэсэн 8 үзүүлэлтээр тогтоодог.

Улсын хэмжээнд нийт 37’638.34 га тариалангийн талбайд хохирол учирсан нь хохирол учирсан нийт талбайн 1.06 хувийг эзэлж байна. Энэ нь урьд оныхоос 35’915.07 га талбайгаар багассан байна.

Тариалангийн газарт хамгийн их хохирол учруулсан хүчин зүйл бол үржил шимийн бууралттай 19’268.29 га, мэрэгчид, хортон шавжийн нөлөө 17’452.11 га талбай байна.

Хохирол учирсан талбайг үзвэл салхины эвдрэлд орсон 299.82 га, усны эвдрэлд орсон 256.95 га, чулуужилт, давсжилт, хүчтэй элэгдэл, эвдрэлд орсон 352 га, хог ургамалд нэрвэгдсэн 9.16 га гэсэн дүнтэй байна. (Диаграм 2.5.1)

Диаграм 2.5.1. Тариалангийн газарт учруулсан хохирлын төрөл,% .

2.5.2. БЭЛЧЭЭРИЙН ГАЗАР

Бэлчээрийн газрын хохирлын тайланг талхлагдсан, салхи, усны эвдрэлд орсон, намагжсан, элсний нүүлтэд орсон, мэрэгчид, хортон шавжид идэгдсэн, цөлжсөн, ашигт малтмалын олборлолтод өртсөн, газрын тосны олборлолтоос бохирдсон, түймэрт өртсөн гэсэн 9 үзүүлэлтээр гаргадаг.

Улсын хэмжээнд нийт 3’190’559.06 га бэлчээрт хохирол учирсан нь хохирол учирсан нийт талбайн 90.1 хувийг эзэлж байна.

Нийт хохирол учирсан бэлчээрийн талбайн 1’143’811.8 га талхлагдсан талбай нь хамгийн их хохирол учруулсан хүчин зүйл болсон байна.

Бусад хохирол учирсан бэлчээрийн газрыг ангилж үзвэл мэрэгчид, хортон шавжид идэгдсэн 1’169’242.49 га, түймэрт өртсөн 818’602.54 га, элсний нүүлтэд орсон 44’546.83 га, цөлжсөн 30 га, салхи, усны эвдрэлд орсон 10’215.23 га, намагжсан 300 га, газрын тосны олборлолтоос бохирдсон 7.6 га, ашигт малтмалын олборлолтод өртсөн 3’802.56 га талбай байна. (Диаграм 2.5.2)

Диаграм 2.5.2. Бэлчээрт учруулсан хохирлын төрөл, %.

2.5.3. ХОТ, ТОСГОН, БУСАД СУУРИНЫ ГАЗАР

Улсын хэмжээнд нийт 55’815.42 га хот суурины газарт хохирол учирсан нь хохирол учирсан нийт талбайн 1.59 хувийг эзэлж байна.

Хот, тосгон, бусад суурин газрын бохирдолд нөлөөлсөн гол хүчин зүйл нь ахуйн хог хаягдлаар бохирдсон бохирдол 42’928.18 га талбай байна.

Бусад хохирол учирсан талбайг үзвэл бусад ургамлын бүрхэвчгүй болсон 970.34 га, элсний нүүлтэд орсон 3’289.54 га, үйлдвэрийн хог хаягдлаар бохирдсон 4’083.87 га, ашигт малтмалын олборлолтоос болон ухагдаж эвдэрсэн 4’543.49 га гэсэн дүнтэй байна. (Диаграм 2.5.3)

Диаграм 2.5.3. Хот, тосгон, бусад суурины газарт учруулсан хохирлын төрөл, %.

2.5.4. ОЙН САН БҮХИЙ ГАЗАР

Ойн сан бүхий газрын хохирлын тайланг түймэрт нэрвэгдсэн, өвчин, хортон шавжинд идэгдсэн, мод бут, сөөг, загийг огтолсон, ашигт малтмалын олборлолтод өртсөн, бусад гэсэн 5 үзүүлэлтээр гаргадаг.

Улсын хэмжээнд нийт 250’124.79 га ойн сан бүхий газарт хохирол учирсан нь хохирол учирсан нийт талбайн 7.07 хувийг эзэлж байна.

Ойн сан бүхий газарт хамгийн их хохирол учруулсан хүчин зүйлийг үзвэл өвчин хортон шавжид идэгдсэн 212’266.35 га, түймэрт нэрвэгдсэн 36’842.76 га, мод бут, сөөг, загийг устгасан 539.99 га, мод бэлтгэл, огтлол, боловсруулалтаас 475.7 га талбай байна. (Диаграм 2.5.4)

Диаграм 2.5.4. Ойн сан бүхий газарт учруулсан хохирлын төрөл, %.

2.5.5. УСНЫ САН БҮХИЙ ГАЗАР

Усны сан бүхий газрын хохирлын тайланг гадаргын болон гүний ус бохирдсон, үйлдвэрийн хордолт, бохирдолтод өртсөн эрэг хавийн газар, ашигт малтмалын олборлолтоос эвдрэлд өртсөн эрэг хавийн газар, бусад гэсэн 4 үзүүлэлтээр гаргадаг.

Улсын хэмжээнд нийт 4’324.54 га усны сан бүхий газарт хохирол учирсан нь улсын хэмжээнд хохирол учирсан нийт талбайн 0.1 хувийг эзэлж байна.

Усны сан бүхий газрын хамгийн их хохирол учирсан талбайд гадаргын болон гүний ус бохирдсон 437.29 га, мал болон хүний үйл ажиллагаанаас булаг шанд, худаг ойр орчмын газар 3’816.98 га, ашигт малтмалын олборлолтоос эвдрэлд өртсөн эрэг хавийн газар 70.27 га талбай байна. (Диаграм 2.5.4)

Диаграм 2.5.5. Усны сан бүхий газарт учруулсан хохирлын төрөл, %.

2.5.6. ЗАМ, ШУГАМ СҮЛЖЭЭНИЙ ГАЗАР

Зам, шугам сүлжээний газрын хохирлын тайланг цахилгаан эрчим хүч, барилга засвар, зам тээвэр, холбоо үйлчилгээний ажлаас бохирдсон, зам, шугам сүлжээний ажлаас шалтгаалан ухагдаж эвдэрсэн, байгалийн гамшиг болон үерийн улмаас нуранги, гуу жалга үүссэн, хий дамжуулах хоолой, барилга байгууламж барих ажлаас үүссэн гэсэн 4 үзүүлэлтээр гаргадаг.

Улсын хэмжээнд нийт 1’450.49 га зам, шугам сүлжээний газарт хохирол учруулсан нь хохирол учруулсан нийт талбайн 0.04 хувийг эзэлж байна.

Зам, шугам сүлжээний газарт байгалийн гамшиг болон үерийн улмаас нуранги, гуу жалга үүссэн талбай 60.76 га, зам, шугам сүлжээний ажлаас шалтгаалан ухагдаж эвдэрсэн 1’363.02 га, цахилгаан эрчим хүч, барилга засвар, зам тээвэр, холбоо үйлчилгээний ажлаас бохирдсон 26.71 га талбай байна. (Диаграм 2.5.6)

Диаграм 2.5.6. Зам, шугам сүлжээний газарт учруулсан хохирлын төрөл, %.

2.5.7. УЛСЫН ТУСГАЙ ХЭРЭГЦЭЭНИЙ ГАЗАР

Улсын тусгай хэрэгцээний газрын хохирлын тайланг батлан хамгаалах, аюулгүй байдлыг хангах үйл ажиллагааны улмаас, цөмийн төхөөрөмжийн ашиглалт, геологийн эрэл хайгуулын ажлаас, аюултай хог хаягдал булсан, барилга байгууламж барьснаас, бичил уурхайн ашиглалтын эвдрэлээс гэсэн 4 үзүүлэлтээр гаргадаг.

Улсын хэмжээнд нийт 540.20 га тусгай хэрэгцээний газарт хохирол учруулсан нь 0.02 хувийг эзэлж байна. Үүнээс бичил уурхайн ашиглалтын эвдрэлээс үүссэн бохирдлын улмаас бохирдсон байна.

-оо000оо-

Газар хамгаалах, нөхөн сэргээсэн арга хэмжээний тайлан /гнст-10 маягт/

2.6. ГАЗАР ХАМГААЛАХ, НӨХӨН СЭРГЭЭСЭН АРГА ХЭМЖЭЭНИЙ

ТАЙЛАН /ГНСТ-10 МАЯГТ/

21 аймаг, нийслэлээс ирүүлсэн 2025 оны “Газар хамгаалах, нөхөн сэргээсэн арга хэмжээний тайлан”-г ГНСТ-10 маягтаар хүлээн авч, улсын хэмжээнд нэгтгэв.

2025 онд улсын хэмжээнд нийт 4’388’516.55 га газарт хамгаалах, нөхөн сэргээсэн арга хэмжээг авсан бөгөөд өмнө оны дүнгээс 714’899.53 га талбайгаар өссөн байна. Үүнийг дотор нь ангилан үзвэл тариалангийн 75’460.12 га, бэлчээрийн газрын 4’026’624.96 га, хот тосгон, бусад суурин газрын 61’386.98 га, ойн сан бүхий газрын 195’819.14 га, усны сан бүхий газрын 24’631.77 га, зам, шугам сүлжээний газрын 384.94 га, улсын тусгай хэрэгцээний 22 га газарт хамгаалах арга хэмжээг авсан бол 4’185.62 га газрыг уурхайн эдэлбэр газарт нөхөн сэргээсэн арга хэмжээг авсан байна.

Энэ нь 2024 оны дүнгээс 714’898.53 га талбайгаар өссөн байна. Баянхонгор, Дорноговь, Дорнод, Сүхбаатар, Төв, Хөвсгөл аймгууд газар хамгаалах, нөхөн сэргээх арга хэмжээ хамгийн их төлөвлөж, хэрэгжүүлсэн байна.

Зураг 2.6. Газар хамгаалах, нөхөн сэргээх арга хэмжээ хэрэгжүүлсэн талбай, га (2024, 2025 он)

Хүснэгт 2.6.1. Газар хамгаалах, нөхөн сэргээх арга хэмжээ хэрэгжүүлсэн байдал

Аймаг,
Нийслэлийн нэр

Н утаг дэвсгэрийн хэмжээ (га)

Газар хамгаалах, нөхөн сэргээх арга хэмжээ хэрэгжүүлсэн талбай (га)

Газар хамгаалах, нөхөн сэргээх арга хэмжээ хэрэгжүүлсэн талбай нутаг дэвсгэрийн хэмжээнд эзлэх хувь

1

Архангай

5,531,382

10,105.6

0.18

2

Баян-Өлгий

4,570,589

65.4

0

3

Баянхонгор

11,597,680

1,473,626.2

12.71

4

Булган

4,873,300

81,697.80

1.68

5

Говь-Алтай

14,144,767

269.10

0.0

6

Говьсүмбэр

554,180

900.98

0.16

7

Дархан-Уул

327,500

10,361.32

3.16

8

Дорноговь

10,947,230

940,146.42

8.59

9

Дорнод

12,359,743

268,405.38

2.17

10

Дундговь

7,469,032

33,656.98

0.45

11

Завхан

8,245,566

17,494.72

0.21

12

Орхон

84,400

4,497.35

5.33

13

Өвөрхангай

6,289,533

63,772.46

1.01

14

Өмнөговь

16,538,047

4,446.45

0.03

15

Сүхбаатар

8,228,715

661,452.01

8.04

16

Сэлэнгэ

4,115,263

28,806.57

0.70

17

Төв

7,404,237

418,758.26

5.66

18

Увс

6,958,539

45,634.24

0.66

19

Ховд

7,606,038

130.70

0

20

Хөвсгөл

10,062,882

224,375.98

2.23

21

Хэнтий

8,032,506

99,828.06

1.24

22

Улаанбаатар

470,444

84.13

0.02

Нийт

156,411,575

4,388,516.55

2.8

2.6.1 ТАРИАЛАНГИЙН ГАЗАР

Тариалангийн газрыг хамгаалах, нөхөн сэргээх арга хэмжээний тайланг олон наст ургамал тарьсан, зурваслан тариалсан, ойн зурвасаар хамгаалагдсан, химийн бордоогоор бордсон, шим ба эрдэс бордоогоор бордсон, хортон шавж, мэрэгчдийн хөнөөлтэй тэмцсэн, хүчтэй элэгдэж, эвдэрсэн тариалан болон атаршсан газрыг нөхөн сэргээсэн гэсэн 6 үзүүлэлтээр гаргадаг.

Улсын хэмжээнд нийт 75’460.12 га тариалангийн талбайд хамгаалах, нөхөн сэргээсэн арга хэмжээ авсан нь нийт талбайн 1.7 хувийг эзэлж байна.

Тариалангийн газрыг хамгаалах, нөхөн сэргээх арга хэмжээ авсан газрын шим ба эрдэс бордоогоор бордсон 33’052.22 га, хортон шавж, мэрэгчдийн хөнөөлтэй тэмцсэн талбай 23’099.51 га, зурваслан тариалсан 15’764.09 га, химийн бордоогоор бордсон талбай 2’643.16 га, ойн зурвасаар хамгаалагдсан 92.86 га, олон наст ургамал тарьсан 676.93 га, хүчтэй элэгдэж, эвдэрсэн тариалан болон атаршсан газрыг нөхөн сэргээсэн арга хэмжээ 131.35 га эзэлж байна. (Диаграм 2.6.1)

Диаграм 2.6.1. Тариалангийн газарт хамгаалах, нөхөн сэргээх арга хэмжээ хэрэгжүүлсэн байдал, %.

2.6.2. БЭЛЧЭЭРИЙН ГАЗАР

Бэлчээрийн газрыг хамгаалах, нөхөн сэргээсэн арга хэмжээний тайланг элсний нүүлтээс хамгаалсан, тордон сайжруулсан, хортон шавж, мэрэгчдийн хөнөөлтэй тэмцсэн, хог хаягдлаас цэвэрлэсэн, даацыг зохицуулсан, ашиглалтаас чөлөөлсөн, өнжөөсөн, сэлгэж ашигласан, бэлчээр усжуулсан гэсэн 8 үзүүлэлтээр гаргадаг.

Улсын хэмжээнд нийт 4’026’624.97 га бэлчээрийг хамгаалах, нөхөн сэргээсэн арга хэмжээ авсан нь нийт талбайн 91.7 хувийг эзэлж байна. Энэ нь урьд оныхоос 885’287.07 га талбайгаар их байна.

Бэлчээрийг хамгаалах, нөхөн сэргээсэн арга хэмжээ авсан газрын өнжөөсөн, сэлгэж ашигласан талбай 3’320’576.64 га, хортон шавж, мэрэгчдийн хөнөөлтэй тэмцсэн талбай 156’557.32 га, бэлчээр усжуулсан 41’152.51 га, ашиглалтаас чөлөөлсөн 39’265.59 га, хог хаягдлаас цэвэрлэсэн 62’865.78 га буюу, тордон сайжруулсан 54’003.78 га, даацыг тохируулсан 351’889.40 га, элсний нүүлтээс хамгаалсан 313.95 га тус тус эзэлж байна. (Диаграм 2.6.2)

Диаграм 2.6.2. Бэлчээрийн газарт хамгаалах, нөхөн сэргээх арга хэмжээ хэрэгжүүлсэн байдал,%.

2.6.3. ХОТ, ТОСГОН, БУСАД СУУРИНЫ ГАЗАР

Хот, тосгон, бусад суурины газрыг хамгаалах, нөхөн сэргээх арга хэмжээний тайланг хөрсжүүлж зүлэгжүүлсэн, мод бут сөөг тарьсан, далан хаалтаар хамгаалсан, нүх, гуу жалгыг тэгшилж янзалсан, ахуйн хог хаягдлаас цэвэрлэсэн, үйлдвэрийн хог хаягдлаас цэвэрлэсэн, элсний нүүлтээс хамгаалсан, химийн болон цацраг идэвхт бодисоос цэвэрлэсэн гэсэн 8 үзүүлэлтээр гаргадаг.

Улсын хэмжээнд нийт 61’386.98 га хот, тосгон, бусад суурины газрыг хамгаалах, нөхөн сэргээсэн арга хэмжээ авсан нь нийт талбайн 0.6 хувийг эзэлж байна. Энэ нь урьд оныхоос 34’502.8 га талбайгаар их байна.

Хот, тосгон, бусад суурины газарт хамгаалах, нөхөн сэргээсэн арга хэмжээ авсан газрын ахуйн хог хаягдлыг цэвэрлэсэн талбай 57’571.87 га, мод бут, сөөг тарьсан талбай 748.84 га, нүх, гуу жалгыг тэгшилж янзалсан 14.2 га, далан хаалтаар хамгаалсан 34.5 га, үйлдвэрийн хог хаягдлаас цэвэрлэсэн 7 га, элсний нүүлтээс хамгаалсан 3’005.4 га, хөрсжүүлж зүлэгжүүлсэн 5.16 га тус тус эзэлж байна. (Диаграм 2.6.3)

Диаграм 2.6.3. Хот, тосгон, бусад суурины газарт хамгаалах, нөхөн сэргээх арга хэмжээ хэрэгжүүлсэн байдал,%.

2.6.4. УУРХАЙН ЭДЭЛБЭР ГАЗАР

Уурхайн эдэлбэр газрыг хамгаалах, нөхөн сэргээх арга хэмжээний тайланг ухагдаж, эвдэрсэн газрыг эргүүлэн дарж булсан, дарж булсан талбайг хөрсжүүлж, ургамалжуулсан биологийн нөхөн сэргээлт хийсэн, эвдрэлд өртсөн голын эрэг хавийн газрыг сэргээсэн /голын гольдролыг буцааж хэвэнд нь оруулсан гэсэн 3 үзүүлэлтээр гаргадаг.

Улсын хэмжээнд нийт 4’185.6 га уурхайн эдэлбэр газрыг хамгаалах, нөхөн сэргээх арга хэмжээ авсан нь нийт талбайн 0.09 хувийг эзэлж байна. Энэ нь урьд оныхоос 769.76 га талбайгаар бага байна.

Уурхайн эдэлбэр газарт хамгаалах, нөхөн сэргээсэн арга хэмжээ авсан газрын дийлэнх хэсгийг ухагдаж, эвдэрсэн газрыг эргүүлэн дарж булсан 3’753.24 га, дарж булсан талбайг хөрсжүүлж, ургамалжуулсан биологийн нөхөн сэргээлт хийсэн 432.39 га тус тус эзэлж байна. (Диаграм 2.6.4)

Диаграм 2.6.4. Уурхайн эдэлбэр бүхий газрын хамгаалах, нөхөн сэргээх арга хэмжээ хэрэгжүүлсэн байдал, %.

2.6.5. ОЙН САН БҮХИЙ ГАЗАР

Ойн сан бүхий газрыг хамгаалах, нөхөн сэргээсэн арга хэмжээний тайланг ойн цэвэрлэгээ хийсэн, өвчин хортон шавжтай тэмцэх арга хэмжээ авсан, мод бут сөөг шинээр тарьсан, нөхөн суулгалт хийсэн гэсэн 3 үзүүлэлтээр гаргадаг.

Улсын хэмжээнд нийт 195’819.14 га ойн сан бүхий газрыг хамгаалах, нөхөн сэргээх арга хэмжээ авсан нь нийт талбайн 4.46 хувийг эзэлж байна. Энэ нь урьд оныхоос 50’434.64 га талбайгаар бага байна.

Ойн сан бүхий газарт хамгаалах, нөхөн сэргээх арга хэмжээ авсан газрын дийлэнх хэсгийг өвчин, хортон шавжтай тэмцэх арга хэмжээ авсан талбай 185’976.14 га, ойн цэвэрлэгээ хийсэн талбай 3’340.27 га, мод, бут, сөөг, шинээр тарьсан, нөхөн суулгалт хийсэн талбай 6’502.72 га тус тус эзэлж байна. (диаграм 2.6.5)

Диаграм 2.6.5. Ойн сан бүхий газарт хамгаалах, нөхөн сэргээх арга хэмжээ хэрэгжүүлсэн байдал, %.

2.6.6. УСНЫ САН БҮХИЙ ГАЗАР

Усны сан бүхий газрыг хамгаалах, нөхөн сэргээх арга хэмжээний тайланг ус, усан орчныг цэвэрлэх, цэвэршүүлэх арга хэмжээ авсан, усны эх булаг, эрэг орчмын газрын хөрсийг цэвэрлэх, хамгаалах арга хэмжээ авсан, усны үер, эвдрэлээс хамгаалах арга хэмжээ авсан гэсэн 3 үзүүлэлтээр гаргадаг.

Улсын хэмжээнд нийт 24’631.77 га усны сан бүхий газрыг хамгаалах, нөхөн сэргээсэн арга хэмжээ авсан нь нийт талбайн 0.56 хувийг эзэлж байна. Энэ нь урьд оныхоос 31886.02 га талбайгаар бага байна.

Усны сан бүхий газарт хамгаалах, нөхөн сэргээх арга хэмжээ авсан газрын дийлэнх хэсгийг усны үер, эвдрэлээс хамгалах арга хэмжээ авсан 47.11 га, усны эх булаг, эрэг орчмын газрын хөрсийг цэвэрлэх, хамгаалах арга хэмжээ авсан 23’642.72 га, ус, усан орчныг цэвэрлэх, цэвэршүүлэх арга хэмжээ авсан талбай 941.94 га тус тус эзэлж байна. (Диаграм 2.6.6)

Диаграм 2.6.6. Усны сан бүхий газарт хамгаалах, нөхөн сэргээсэн арга хэмжээ хэрэгжүүлсэн, %.

2.6.7. ЗАМ, ШУГАМ СҮЛЖЭЭНИЙ ГАЗАР

Зам, шугам сүлжээний газрыг хамгаалах, нөхөн сэргээх арга хэмжээний тайланг авто зам, төмөр замын эвдэрсэн газарт техникийн болон биологийн нөхөн сэргээлт хийсэн, цахилгаан эрчим хүч, болон харилцаа холбооны чиглэлээр болон бусад гэсэн үзүүлэлтүүдээр гаргадаг.

Улсын хэмжээнд нийт 384.94 га зам, шугам сүлжээний газрыг хамгаалах, нөхөн сэргээх хэмжээ авсан нь нийт талбайн 0.01 хувийг эзэлж байна. Энэ нь урьд оныхоос 317.9 га талбайгаар их байна.

Зам, шугам сүлжээний газарт хамгаалах, нөхөн сэргээсэн арга хэмжээ авсан газрын авто зам, төмөр замын эвдэрсэн газарт техникийн болон биологийн нөхөн сэргээлт хийсэн 384.94 га эзэлж байна.

2.6.8. УЛСЫН ТУСГАЙ ХЭРЭГЦЭЭНИЙ ГАЗАР

Улсын тусгай хэрэгцээний газрыг хамгаалах, нөхөн сэргээх арга хэмжээний тайланг мод, зүлэг тарьж ногоон байгууламж бий болсон, улсын тусгай хамгаалалттай газарт хэрэгжүүлсэн газар хамгаалах, нөхөн сэргээх арга хэмжээ, тэжээлийн ургамал, олон наст тариалсан, элэгдэж, эвдэрсэн газарт техникийн болон биологийн нөхөн сэргээлт хийсэн, хог хаягдал дарж булшилсан, тэгшилсэн, хоргүйжүүлсэн гэсэн үзүүлэлтүүдээр гаргадаг.

Улсын хэмжээнд нийт 22 га улсын тусгай хэрэгцээний газрыг хамгаалах, нөхөн сэргээсэн арга хэмжээ авсан элэгдэж, эвдэрсэн газарт техникийн болон биологийн нөхөн сэргээлт хийсэн 21 га, хог хаягдал дарж булшилсан, тэгшилсэн, хоргүйжүүлсэн 1 га талбайд газар хамгаалах, нөхөн сэргээх арга хэмжээг авч хэрэгжүүлсэн байна.

Дэлгэрэнгүй мэдээлэл авах эх сурвалж:

Мэдээлэл хариуцагч: Г.Золзаяа