Дэлгэрэнгүй мэдээлэл авах эх сурвалж:

Мэдээлэл хариуцагч: Б.Мөнхчимэг

Халхын сэцэн хан аймгийн нутгийн зураг

Халхын Сэцэн хан аймгийн хорин гурван засаг хошууны нутгийн газар орны зураг

Он: 1862 (Бүрэн засагчийн)

Хэмжээ: 123 см х 255 см

Онцлог: Цаас. Өнгөт. Монгол хэл.

Одоогийн захиргаа: Монгол улс. Дорнод, Сүхбаатар, Хэнтий, Дорноговь, Говьсүмбэр аймаг

Лавлагаа мэдээллийн дугаар: Монгол нутгийн зураг, данс-1, хад.нэгж-1

Халхын сэцэн хан артсэдийн хошууны нутгийн зураг

*Байгалийг гүн ногоон өнгөөр томруулан дүрсэлдэг “Хөх-ногоон уул ус” зургийн аргаар үйлдсэн ховор зураг

Шадарт явах Халхын өмнөх цэргийг захирах туслагч жанжин нэг зэрэг нэмсэн Халхын Сэцэн ханы хошууны нутгийг хойч өдөр байцаахад бэлтгэж батлан үйлдсэн зураг.

Он: 1845 (Төр гэрэлтийн 25 он өвлийн тэргүүн сарын 23)

Хэмжээ: 122 см х 140 см

Онцлог: Зотон даавуу, Өнгөт, Монгол хэл.

Одоогийн захиргаа: Монгол улс. Хэнтий аймаг. Хэрлэн, Мөрөн, Баянхутаг сум

Лавлагаа мэдээллийн дугаар: Монгол нутгийн зураг, данс-1, хад.нэгж-2

Дэлгэрэнгүй мэдээлэл авах эх сурвалж:

Мэдээлэл хариуцагч: Б.Мөнхчимэг