Тус сургалтаар 2019 оны бэлчээрийн фотомониторингийн зургийг Sample Point программ дээр боловсруулах, бэлчээрийн ургамлыг аж ахуйн бүлгийн түвшинд таних чадварыг эзэмшүүлэх. ГЗБГЗЗГ-ын Веб системд тоон мэдээллийг хэрхэн оруулах талаар сургалт өгч 2019 оны мэдээг тус Веб системээр дамжуулан агентлагийн серверт хадгалалаа. Энэхүү сургалтыг хийснээр фотомониторингийн мэдээ боловсруулалтын чанар сайжран улмаар бэлчээрийн төлөв байдал өөрчлөлтийн загвар ашиглан үнэлгээ өгөх, үр дүнг тайлагнах чадвар эзэмшив.
Оролцогчид
Дархан-Уул аймагт 3, Хөвсгөл аймагт 23, Төв аймагт 27, Архангай аймагт 19, Баянхонгор аймагт 19, Завхан аймагт 24 сумын газрын даамал, нийт 115 мэргэжилтэн сургалтанд оролцлоо.
Зохион байгуулагчид
Байршил, Хугацаа:
o Дархан-Уул - 2019 оны 8 дугаар сарын 14 – 16
o Хөвсгөл - 2019 оны 8 дугаар сарын 18 – 21
o Төв - 2019 оны 8 дугаар сарын 22 – 24
o Архангай - 2019 оны 8 дугаар сарын 27 – 30
o Баянхонгор 2019 оны 9 дүгээр сарын 6 - 8
o Завхан – 2019 оны 9 дүгээр сарын 16 - 19
Сургалтанд хамрагдсан мэргэжилтнүүд дараах ажлыг гүйцэтгэх чадвартай болсон Үүнд:
a. Фото мониторингийн цэгийн ерөнхий мэдээлэл бүртгэх (газрын нэр, солбицол г.м.,)
b. Мониторингийн 1 цэгийн орчны 4 фото зураг, бүрхэцийн 9 фото зураг нийт 13 зургийг мэдээллийн санд оруулах
c. Sample point программ дээр боловсруулан ургамлын аж ахуйн бүлгээр ангилсан бүрхэцийн тоон мэдээг мониторингийн цэг бүрээр мэдээллийн санд оруулах
d. Бэлчээрт байгаа малын тоог оруулах
e. Бэлчээрийн төлөв байдлыг байгалийн бүс, бүслүүр, гадаргын хэлбэр аж ахуйн бүлэг ургамлуудын бүрхэцийн мэдээ болон даацыг программ дээр тооцоолох