Дэлгэрэнгүй мэдээлэл авах эх сурвалж:

Мэдээлэл хариуцагч: А.Отгонжаргал

“ТОГТООЛЫН ХАВСРАЛТАД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ” МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН 2026 ОНЫ 39 ДҮГЭЭР ТОГТООЛ БАТАЛГААЖЛАА

“ТОГТООЛЫН ХАВСРАЛТАД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ” МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН 2026 ОНЫ 39 ДҮГЭЭР ТОГТООЛ БАТАЛГААЖЛАА

Монгол Улсын Их Хурлын 2026 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн 39 дүгээр тогтоол Төрийн мэдээлэл сэтгүүлийн 2026 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн 30 дугаарт хэвлэгдэн, Эрх зүйн мэдээллийн нэгдсэн системд бүртгэгдэж баталгаажлаа.

Энэхүү тогтоолоор Баян-Өлгий аймгийн 12 сумын нутаг дэвсгэрт хамаарах 47 газар зүйн уламжлалт нэрийг шинээр, 319 нэрийг өөрчлөн, Сүхбаатар аймгийн нутаг дэвсгэрт хамаарах 2020 уламжлалт газар зүйн нэрийг шинээр, үг, үсэг, дүрмийн алдаатай 45 газар зүйн нэрийг өөрчлөн баталлаа.

Улсын Их Хурлын 2026 оны 39 дүгээр тогтоолоор Монгол Улсын Засгийн газарт дараах 3 үүрэг даалгавар өгсөн юм. Үүнд:

Батлагдсан газар зүйн нэрийг геодези, зураг зүйн мэдээллийн улсын нэгдсэн санд бүртгэх. 

Монгол Улсын Их Хурлаас баталсан газар зүйн нэрийг холбогдох стандартад нийцүүлэн латин үсэгт галиглан хэрэглэх, газар зүйн нэрийг судлах, сурталчлах, хамгаалах, мөрдүүлэх, газар зүйн нэрийн цахим системээр дамжуулан хэрэглээнд нэвтрүүлэх.

Баян-Өлгий аймгийн нутаг дэвсгэрт хамаарах газар зүйн нэрийн тодотголыг хийж, сумдын хилийн цэсийг албан ёсны газар зүйн нэрийн дагуу шинэчлэн холбогдох шийдвэрийн төслийг боловсруулж 2027 оны намрын ээлжит чуулганы хугацаанд багтаан Монгол Улсын Их Хуралд өргөн мэдүүлэх.

​Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газрын даргаас Улсын Их Хурлын тогтоолыг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөг батлан Баян-Өлгий, Сүхбаатар аймгийн Засаг дарга, аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газарт батлагдсан газар зүйн нэрийг орон нутагт мөрдүүлэх, хэрэглээнд нэвтрүүлэх чиглэлийг хүргүүллээ.

https://legalinfo.mn/mn/detail?lawId=17438404899992

 

Газар зүйн нэрийг улсын хил тогтоох, засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн нэр болон хилийг тогтоох, түүхэн үйл явдлыг байршлаар нь тогтоох, төрсөн газар нутгаа мэдэх, гудамж, зам, талбай, өвөлжөө, хаваржаа, аялал жуулчлалын газруудыг хаягжуулах, иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын хаяг олгох болон төрөл бүрийн сэдэвчилсэн газрын зураг зохиоход ашиглах, уул, толгой, нуур, голыг албан ёсны газар зүйн нэрээр нэрлэн хойч үедээ өвлүүлэн үлдээх ач холбогдолтой юм.

Дэлгэрэнгүй мэдээлэл авах эх сурвалж:

Мэдээлэл хариуцагч: А.Отгонжаргал