“Аймаг, нийслэлийн геодези, зураг зүйн асуудал хариуцсан мэргэжилтнүүдийг чадавхижуулах” ээлжит сургалт 2019 оны 5 дугаар сарын 01-ний өдөр зохион байгуулагдаж байна. Сургалтын эхэнд ГЗБГЗЗГ-ын Орлогч дарга А.Батбаяр Геодези, зураг зүйн чиглэлээр аймаг, нийслэлд тулгамдаж буй асуудал, ойрын хугацаанд авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар танилцууллаа. Сургалтад аймаг, нийслэлийн Геодези, зураг зүйн асуудал хариуцсан 24 мэргэжилтэн оролцлоо.
Тагнуулын ерөнхий газрын мэргэжилтэн Б.Бат-Энх, Албан тушаалтан, иргэн, хуулийн этгээдэд төрийн болон албаны нууцтай танилцах эрх олгох, түдгэлзүүлэх, хүчингүй болгох, нууцыг хамгаалах техник, криптографийн болон биет аюулгүй байдлын арга хэмжээний тухай танилцууллаа. Геодези, зураг зүйн хэлтсээс дараах илтгэлүүдийг хэлэлцүүлэн, санал, зөвлөмж өгч ажиллав.