БНСУ-ын Гоянг хотод 2025 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр зохион байгуулагдсан Ази-Номхон далайн бүсийн Гео форумын Гео-орон зайн мэдээллийн нэгдсэн хүрээ семинарт ГЗБГЗЗЕГ-ын удирдлагууд оролцож Геодези, зураг зүйн хэлтсийн дарга Д.Мөнхцэцэг “Монгол Улсын гео-орон зайн мэдээллийн нэгдсэн хүрээний стратегийг хэрэгжүүлэх нь” сэдвээр илтгэл танилцууллаа.
Энэхүү семинарт дараах 2 үндсэн сэдвийн хүрээнд БНСУ, Иран, БНХАУ, Казахстан, Малдив, Пакистан, Тонга, Фижи, Сингапур, Монгол улс болон олон улсын НҮБ-ын Дэлхийн гео-орон зайн мэдлэг, инновацийн төв зэрэг байгууллагын 12 илтгэл танилцууллаа. Үүнд:

НҮБ-ын Гео-орон зайн мэдээллийн нэгдсэн хүрээний Гео-орон зайн манлайллыг амжилттай хэрэгжүүлэх стратеги: Сорилт, боломжууд;

Ирээдүй рүү чиглэсэн гео-орон зайн мэдлэгийг олон талт хамтын ажиллагаагаар дамжуулан түгээх нь;