
Энэ ажлын хүрээнд ГЗБГЗЗЕГ-ын даргын 2025 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн А/324 дугаар тушаалаар байгуулагдсан Ажлын хэсэг Баянхонгор аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газарт 2025 оны 10 дугаар сарын 09-ний өдрөөс 10 дугаар сарын 10-ны өдрүүдэд ажиллалаа.
Баянхонгор аймгийн 18 сумдад 2003-2023 онуудад эрх бүхий этгээдийн шийдвэрээр газар олгосон байдалд явцын хяналт шалгалтыг хийж, зөвлөн туслах үйлчилгээ үзүүлэн Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2-т заасны дагуу хугацаатай үүрэг даалгавар өглөө.
Тус аймгийн Шинэжинст, Эрдэнэцогт сумдад 2024 онд хяналт шалгалтын ажлыг хийж гүйцэтгэсэн юм.