Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газар нь 2015 оноос Бэлчээрийн газрын төлөв байдал, чанарын өөрчлөлтийг тогтсон хугацаанд тогтмол хянах, өөрчлөлтийг илрүүлэх, урьдчилан сэргийлэх, ашиглалтыг тохируулах, үнэлэлт, дүгнэлт өгөх, холбогдох мэдээллийн санг үүсгэн хэрэглэгчдийг мэдээллээр хангах, газар зохион байгуулалтын төлөвлөгөөг боловсруулах, хэрэгжилтэд хяналт тавихад суурь мэдээлэл болгох зорилгоор бэлчээрийн газрын өөрчлөлтийг фото мониторингийн аргаар үнэлэх ажлыг Швейцарийн хөгжлийн агентлагийн “Ногоон Алт-Малын эрүүл мэнд” төсөлтэй хамтран хэрэгжүүлж байна. Энэ хугацаанд улсын хэмжээнд нийт 4781 бэлчээрийн газрын фото мониторингийн цэгийг байгуулан тогтсон хугацаанд хээрийн судалгааг хийж байна. Тус ажлын давуу тал нь:
Мөн тус ажлын хүрээнд бэлчээр ашиглагчдын хэсгийг зохион байгуулах, тэдгээрийн хил зааг, улирлын бэлчээрийн хил заагийг нэгдсэн мэдээллийн санд бүртгэн, баталгаажуулж бэлчээрийг зүй зохистой ашиглахад малчдад дэмжлэг болон ажиллаж байгаа билээ.