Жендэрийн үндэсний хороо нь Үндэсний статистикийн хороотой хамтран “Монгол Улсын эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн дундаж наслалтын зөрүүтэй байдал, түүнд нөлөөлөх хүчин зүйлс” судалгааг хийж, тус судалгааны үр дүнд суурилсан “Эрэгтэй, эмэгтэй хүний дундаж наслалтын зөрүүг багасгах талаар хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө”-г Монгол Улсын Ерөнхий сайдын 2020 оны 99 дүгээр захирамжаар батлуулсан.
Жендэрийн үндэсний хорооноос Монгол цэргийн өдөр буюу 3 дугаар сарын 18-ны өдрийг тохиолдуулан анх удаа "Би жендэрийн хэвшмэл ойлголтын эсрэг байна" аяныг өрнүүлэхээр болсон байна.

Иймд манай байгууллага Монгол цэргийн өдөр буюу 3 дугаар сарын 18-ны өдрийг тохиолдуулан АЯНД нэгдэж, эрэгтэйчүүддээ дараах санал, санаачилгыг уриалж байна.
Үүнд: