
Энэ ажлын хүрээнд ГЗБГЗЗЕГ-ын даргын 2025 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн А/327 дугаар тушаалаар байгуулагдсан Ажлын хэсэг Дорнод аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газарт 2025 оны 09 дүгээр сарын 20-ноос 09 дүгээр сарын 23-ны өдрүүдэд ажилласан болно.
Дорнод аймгийн 12 сумдад 2003-2023 онуудад эрх бүхий этгээдийн шийдвэрээр газар олгосон байдалд явцын хяналт шалгалтыг хийж, зөвлөн туслах үйлчилгээ үзүүлэн Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2-т заасныг үндэслэн хугацаатай үүрэг даалгавар өглөө.
Тус аймгийн Халхгол, Матад сумдад 2024 онд хяналт шалгалтын ажлыг хийж гүйцэтгэсэн юм.