Засгийн газрын 2020 оны 110 дугаар тогтоол, ЗГХЭГазрын даргын 2023 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 107 дугаар тушаалаар “Дундын мэдээллийн сан”-г хэрэглээнд нэвтрүүлээд байна. Тус сан нь “Газрын нэгдмэл сангийн удирдлагын нэгдсэн цахим систем”-ийг бусад төрийн байгууллагын мэдээллийн системүүдтэй холбож, өгөгдөл, мэдээллийг аюулгүй, найдвартай солилцох өгөгдлийн сан юм. Дундын мэдээллийн сангаас төрийн байгууллагуудын газрын харилцаатай холбоотой дараах мэдээллийг авах боломжтой. Үүнд:

Мэдээллийн солилцооны хурд нэмэгдэнэ

Мэдээллийн давхардал, зөрүүг арилгах

Төрийн үйлчилгээг илүү хүртээмжтэй болгох

Орон зайн өгөгдлийн уялдаа холбоо сайжирна

Зөв шийдвэр гаргах боломжийг нэмэгдүүлэх

Зардал хэмнэх

Эрсдэлгүй, найдвартай мэдээлэл

Шинэ технологи, дижитал шилжилт хийх суурь нөхцөл бүрдэнэ

Мэдээллийг төвлөрүүлэх, солилцох, нэгтгэх, боловсруулах, дүн шинжилгээ хийх, түгээх боломжтой.