мэдээ хариуцагч: А.Отгонжаргал :99074774

ЭРТЭЧ МОНГОЛ 140 ДЭХ УУЛЗАЛТЫН ХҮРЭЭНД “ХУВЬ ХҮНИЙ ХӨГЖИЛ БА АМЬДРАЛЫН ТЭНЦВЭР” СЭДЭВТ СУРГАЛТАНД ГАЗАР ЗОХИОН БАЙГУУЛАЛТ ГЕОДЕЗИ ЗУРАГ ЗҮЙН ЕРӨНХИЙ ГАЗРЫН ХОЛБОГДОХ АЛБАН ХААГЧИД АМЖИЛТТАЙ ОРОЛЦЛОО

ЭРТЭЧ МОНГОЛ 140 ДЭХ УУЛЗАЛТЫН ХҮРЭЭНД “ХУВЬ ХҮНИЙ ХӨГЖИЛ БА АМЬДРАЛЫН ТЭНЦВЭР” СЭДЭВТ СУРГАЛТАНД ГАЗАР ЗОХИОН БАЙГУУЛАЛТ ГЕОДЕЗИ ЗУРАГ ЗҮЙН ЕРӨНХИЙ ГАЗРЫН ХОЛБОГДОХ АЛБАН ХААГЧИД АМЖИЛТТАЙ ОРОЛЦЛОО
“Монгол тэмүүлэл-Сайхан Монгол орон” төрийн бус байгууллага болон Д.Нацагдоржийн нэрэмжит Улаанбаатар хотын төв номын сан хамтран зохион байгуулсан “Эртэч Монгол” 140 дэх уулзалт, сургалт 2026 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн 06:30-08:30 цагийн хооронд тус номын сангийн нэгдүгээр давхрын танхимд амжилттай зохион байгуулагдлаа.
​Энэ удаагийн уулзалт, сургалт нь “ХУВЬ ХҮНИЙ ХӨГЖИЛ БА АМЬДРАЛЫН ТЭНЦВЭР” сэдвийн хүрээнд болсон бөгөөд хүндэт зочин багшаар Удирдлагын академийн боловсрол судлалын магистр, үндэсний сургагч, зөвлөх багш, Монгол-Оросын хамтарсан сургуулийн багш Ш.Батцэцэг оролцож, уг сэдвээр сонирхолтой бөгөөд өгөөжтэй лекц, сургалт явууллаа.
Сургалтын үеэр хувь хүний хөгжлийг дэмжих арга зам, ажил амьдралын тэнцвэрийг хадгалах ач холбогдол, өөрийгөө хөгжүүлэх үр дүнтэй дадал зуршлын талаар оролцогчдод мэдлэг, мэдээлэл хүргэсэн юм.
Тус уулзалт, сургалтад Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газрын холбогдох мэргэжилтэн, албан хаагчид, салбарын ахмад ажилтнууд, “Эртэч Монгол” клубийн гишүүд, багш, эрдэмтэн судлаачид зэрэг 40 гаруй хүн оролцож, мэдлэг мэдээллээ хуваалцлаа.
Дэлгэрэнгүй мэдээлэл авах эх сурвалж:

Мэдээлэл хариуцагч: А.Отгонжаргал