Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газрын удирдлага нь Франц Улсад төвтэй IGN FI байгууллагын Азийн бүсийн менежер Флориан Декейнтэй уулзалт хийж, цаашид газрын мониторинг, геодези, орон зайн өгөгдлийн чиглэлээр хамтран ажиллах боллоо.
IGN FI нь 40 гаруй жилийн туршлагатай, дэлхийн 100 гаруй улс оронд үйл ажиллагаа явуулдаг олон улсын мэргэжлийн байгууллага бөгөөд газар ашиглалтын төлөвлөлт, аж үйлдвэр, ойн аж ахуй, газрын удирдлага, цаг уур, хүрээлэн буй орчны эрсдэл, батлан хамгаалах, хил хязгаар болон геомэдээллийн чиглэлээр төсөл, хөтөлбөр хэрэгжүүлдэг улсын байгууллага юм.
Тус байгууллага нь байгаль орчин, хөдөө аж ахуй, байгалийн нөөц, эрчим хүч, бүс нутгийн төлөвлөлт, газар ашиглалт хариуцсан төрийн байгууллагууд, эдийн засгийн хөгжлийн агентлагууд, үндэсний газарзүйн хүрээлэнгшүүд болон хувийн хэвшлийн байгууллагуудтай хамтран ажилласан туршлагатай.
Цаашид Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газартай хамтран “Зайнаас тандан судлалд суурилсан газрын мониторингийн тогтолцоог бэхжүүлэх, техникийн дэмжлэг үзүүлэх” төслийг хэрэгжүүлэхээр хэрэгжүүлэхээт талууд харилцан тохиролцов.