ГАЗАР, ГЕОДЕЗИ, ЗУРАГ ЗҮЙН ХЯНАЛТ ШАЛГАЛТЫН СИСТЕМИЙН СУРГАЛТЫГ 21 АЙМГИЙН ГАЗРЫН ХАРИЛЦАА, БАРИЛГА, ХОТ БАЙГУУЛАЛТЫН ГАЗРЫН ГАЗАР, ГЕОДЕЗИ, ЗУРАГ ЗҮЙН ХЯНАЛТЫН УЛСЫН БАЙЦААГЧ НАРТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

ГАЗАР, ГЕОДЕЗИ, ЗУРАГ ЗҮЙН ХЯНАЛТ ШАЛГАЛТЫН СИСТЕМИЙН СУРГАЛТЫГ 21 АЙМГИЙН ГАЗРЫН ХАРИЛЦАА, БАРИЛГА, ХОТ БАЙГУУЛАЛТЫН ГАЗРЫН ГАЗАР, ГЕОДЕЗИ, ЗУРАГ ЗҮЙН ХЯНАЛТЫН УЛСЫН БАЙЦААГЧ НАРТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
Газар, геодези, зураг зүйн хяналт шалгалтын системийг 2026 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс улсын хэмжээнд хэрэглээнд нэвтрүүлэн хяналт шалгалтын цахим системийн сургалтыг 21 аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын улсын байцаагчдад 2 дахь удаагаа цахимаар зохион байгууллаа.
Тус систем хэрэглээнд нэвтэрснээр газар, геодези, зураг зүйн салбарын чиглэлээр иргэн, хуулийн этгээдээс ирүүлсэн гомдол мэдээлэл, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа, хяналт шалгалтын үйл ажиллагааг системээр дамжуулан шийдвэрлэх, мэдээллийн нэгдсэн сан үүсгэх ач холбогдолтой юм.