ГАЗАР ЗОХИОН БАЙГУУЛАЛТ, ГАЗРЫН КАДАСТРЫН ҮЙЛ АЖИЛЛАГАА ЭРХЛЭХ МЭРГЭЖЛИЙН БАЙГУУЛЛАГЫН ЭРХТЭЙ ХУУЛИЙН ЭТГЭЭДҮҮДИЙН АНХААРАЛД

ГАЗАР ЗОХИОН БАЙГУУЛАЛТ,  ГАЗРЫН КАДАСТРЫН ҮЙЛ АЖИЛЛАГАА ЭРХЛЭХ  МЭРГЭЖЛИЙН БАЙГУУЛЛАГЫН ЭРХТЭЙ  ХУУЛИЙН ЭТГЭЭДҮҮДИЙН АНХААРАЛД

        Барилга, хот байгуулалтын сайдын 2019 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 191 дүгээр тушаалаар “Газар зохион байгуулалт, газрын кадастрын үйл ажиллагаа эрхлэх мэргэжлийн байгууллагын эрхийг хуулийн этгээдэд олгох, тэдгээрт хяналт тавих” журам шинэчлэгдэн батлагдсантай холбогдуулан мэргэжлийн байгууллагууд 2020 оны 2 дугаар сарын 14-ний өдрийн дотор гэрээгээ шинэчлэн байгуулна уу.

          Гэрээгээ шинэчлэн байгуулахдаа дээрх журмын 2, 3 дугаар хавсралтад дурьдсан мэдээллүүд болон байгууллагын албан хаяг, утас, цахим шуудангийн хаягийг сүүлийн байдлаар шинэчлэн албан бичгээр болон monitoring.report@gazar.gov.mn цахим хаягт CompanyName2020”.exl хэлбэрээр ирүүлнэ үү.