Газар зохион байгуулалтын мэргэжлийн чиглэлийн салбарын мэргэжилтнийг давтан сургах, мэргэшлийн зэрэг олгох, сунгах сургалтын бүртгэл 2025 оны 11 дүгээр сарын 10-ны өдрөөс 11 дүгээр сарын 16-ны өдөр хүртэл явагдана.
Мэргэжилтнүүд сургалтын цахим систем (
www.surgalt.gazar.gov.mn)-рүү нэвтрэн орж, өөрийн суралцах мэргэшлийн хүрээг сонгон бүртгэлээ хийнэ үү.
Сургалтад бүртгүүлэхдээ дараах зүйлсийг анхаарна уу. Үүнд:

Зөвлөх болон мэргэшсэн инженерүүдэд зориулсан 10 кредит багц цагийн сургалт (заавал судлах -5 кредит, сонгон судлах - 5 кредит) нийт 10 өдөр тасралтгүй явагдана. Уг сургалтад тухайн мэргэжлээрээ 5 болон түүнээс дээш жил ажилласан, нийгмийн даатгал тасралтгүй 60 сар төлөгдсөн Газар зохион байгуулалтын инженерүүд хамрагдах;

Сургалтад бүртгүүлэхдээ өөрийн овог, нэр, регистрийн дугаар, байгууллагын мэдээллийг үнэн зөв оруулах;

Мэргэшлийн зэргийн хүчинтэй хугацааг шалган, мэргэшлийн зэрэг горилох, сунгах төрлийг профайл хэсгийн бүртгэл хэсгээс харж нягтлах;

Сургалт, шалгалтын хуваарийн мэдээллийг тогтмол шалгах.
Дэлгэрэнгүй мэдээллийг

262582, 90666398 утсаар лавлана уу.